Дөрвөн суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ
Монгол улсын хэмжээнд нийтдээ 50 гаруй сая  толгой мал байгаа. Эдгээр малыг халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд вакцинд хамруулдаг. Гэсэн хэдий ч жил бүр мал, амьтны халдварт өвчин тархдаг. Энэ жилийн хувьд ч мөн ялгаагүй мал амьтны халдварт өвчний тархалт их байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Онцгой байдлын газрын хамгийн сүүлд мэдээлснээр Булган аймгийн Орхон сум, Говь-Алтай аймгийн Халиун, Дарив, Увс аймгийн Зүүнговь сумдад таван  мал (3 үхэр, 2 тэмээ) галзуурсан байна. Онош лабораторийн шинжилгээгээр батлагдсан тул эдгээр сумдад  14 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

Галзуу өвчний тухай: Анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй  байгаа өвчнүүдийн нэг нь мал, амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчин юм.Галзуу өвчтэй гэрийн тэжээмэл амьтад болон зэрлэг амьтанд хазуулах, ноцуулах, мөн өвчтэй амьтдын шүлс хүний ил шарх шалбархай, салст бүрхүүлд хүрсэн тохиолдолд энэ өвчин хүнд халдварлаж өвчлүүлэх аюултай аж.

Галзуу өвчнийг үүсгэгч вирус нь чоно, үнэг, хярс, харх, сарьсан багваахай, нохой, муур зэрэг зэрлэг амьтдын нэгээс нөгөөд дамжин халдварлана. Хүн тэдгээр амьтдад хазуулах, шүлстүүлэхэд галзуу өвчин  тусах аюултай. Мөн дээрх амьтдын идээд орхисон малын сэг зэмд галзуугийн вирүс хадгалагдан үлддэг тул гэрийн нохой түүнээс идэж өвчлөх төдийгүй вирус тээгч болдог. Өөрөөр хэлбэл гэрийн нохойд галзуугийн шинж тэмдэг илрэхгүй боловч хүнийг урах, хазах тохиолдолд халдвар дамжих аюултай юм.
 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-04-13 06:32:26
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.161
    Мэдэгдсэн Хариулах