Манчестер хотын дербид Юнайтед илүүрхлээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Английн премьер лигийн 32 дугаар тойргийн тоглолтууд явагдаж дууслаа. Энэ тойргийн хамгийн их анхаарал татсан  тоглолт Манчестер хотын багуудын хооронд явагдлаа. Хоёр багийн тоглолт эхнээсээ өрсөлдөөнтэй ширүүн байсан тул тоглолтын найм дахь минутанд эхний гоол орсон. С.Агуэрогийн гоолоор Ситигийнхэн найм дахь минутаас тэргүүлж эхэлсэн ч удалгүй Юнайтед хариуг барьсан юм. Э.Янг 14 дэх минутанд гоолдсоноор 1:1-ээр тэнцсэн юм. Ингээд нэгдүгээр үеийн 28 дахь минутад Юнайтедаас М.Феллайны гоолдсоноор энэ үе улаан чөтгөрүүдийн давамгайллаар өндөрлөсөн.

Хоёрдугаар үе ч мөн л өрсөлдөөнтэй өрнөсөн. 66 дахь минутад Х.Мата , 73 дахь минутад К.Смаллинг нар гоол оруулснаар тоглолтын хувь заяаг шийдлээ. Харин тоглолтын төгсгөлд С.Агуэро дахин гоолдож тооны харьцааг ойртуулсан юм. Манчестер Юнайтед  өрсөлдөгч Ситиг буулган авснаар тэднээс дөрвөн онооны илүүтэй хүснэгтийн гуравдугаар байраа хадгалж үлдлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-04-13 06:36:25
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.161
    Мэдэгдсэн Хариулах