Удаа дараа ноцтой алдаа гаргаж буй “Монос”-ыг торгоод өнгөрөх гэж үү
Монголын эмийн салбарт монополь болсон Монос групптэй холбоотой таагүй мэдээллүүд ар араасаа хөвөрч байна. Өнгөрсөн зун 16 нярай хүүхдэд буруу эмч өгснөөс болоод эдгээр хүүхдүүд өнөөдөр эрүүл мэндээрээ хохирч үлдсэн тухай эцэг эхчүүд нь гомдол мэдүүлж байсан. Харин “Монос”-ынхон бүх бурууг эмийн санчдаа өгөөд өөрсдөө өнгөрсөн хугацаанд  чимээгүй суусан. Тэгвэл “Монос”-ын ажилчдын буруугаас болж дахин  хүүхдүүд хордлоо. Энэ удаад тэдний амь нас аюулд өртөж болохыг эцэг эхчүүд нь хэлж байна. 

Тодруулбал Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д эмийн хордлого гарсан тухай мэдээллийн дагуу НМХГ, Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид ЭХЭМҮТ, “Монос фарм трейд” эм ханган нийлүүлэх байгууллагыг шалгажээ.

Тус эмнэлэгт гуравдугаар сарын 19-нд “Дексаметазон”(худалдааны нэршлээр Ланадексон)эм дууссан тул 20-ны өдөр “Монос фарм трейд”ХХК-ний нөөцийн агуулах руу эмийн захиалгыг утсаар өгөхөд, 5мг тунтай зүрхний цусан хангамжийн дутагдалд хэрэглэдэг “Ланасорбид” шахмал эм захиалгаас солигдож ирснийг эмнэлгийн эм олгогч анзааралгүй, шалгалгүйгээр хүлээн авчээ. Гуравдугаар сарын 28-ны өдөр тус эмийг эмнэлгийн эм олгогчоос “Дексаметазон эмийн савлагаа өөрчлөгдсөн байна” гэсэн тайлбартайгаар Цусны эмгэг, хавдар судлалын тасагт нийлүүлж, тус тасагт хэвтэн эмчлүүлж байсан найман хүүхдэд (8 сартайгаас 15 нас хүртэл) 28-наас 30-ныг хүртэл нийт 188 ширхэг шахмал эмийг хэрэглүүлсэн байна.

Улмаар 30-ны өдөр тус эмнэлэгт үйлчлүүлэгчийн мэдээллийн дагуу эмийн андуурлыг мэдэн шуурхай арга хэмжээ авч, хүүхэд нэг бүрийг үзлэгт хамруулан, Хордлогын үндэсний төвийн эмч нартай хамтран хордлого тайлах эмчилгээг яаралтай хийснээр хүүхдүүдийн биеийн байдал сайжирчээ.

Хяналт шалгалтаар “Монос фарм трейд” ХХК-ний мэргэжилтэн нь ЭХЭМҮТ-д эмийг олгохдоо эмийн сангийн албан ёсны захиалгыг үндэслээгүй утсаар захиалга авсан, улмаар захиалснаас буруу эм олгосон, ЭХЭМҮТ-ийн эм зүйн тасгийн эм бэлтгэгч, олгогч нь эм хэрэгслийг хүлээн авахдаа захиалгын дагуу эмийн нэр төрлийг шалгаж аваагүй, улмаар эмчилгээний заалттай бус эмийг эмчилгээнд хэрэглэсэн ноцтой зөрчил дутагдал илэрчээ.

Мөн ЭХЭМҮТ нь “Удирдамж заавар батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 274 дүгээр тушаалын дагуу эмнэлгийн эмчилгээ үйлчилгээнд ноцтой алдаа зөрчил гарсан тохиолдолд Төрийн захиргааны холбогдох байгууллагуудад (ЭМСЯ, МХЕГ,ЭМХТ) мэдээлээгүй зөрчил гаргажээ. Энэ нь тус байгууллагууд ажилдаа хариуцлагагүй хандаж, эрүүл мэндийн тухай хууль, тогтоомж, оношилгоо эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллаагүй, байгууллагын дотоод хяналтын тогтолцоо бүрдээгүй байгаатай холбоотой юм.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас ЭХЭМҮТ, Монос фарм трейд компанид “Эрүүл мэндийн тухай” хуулийг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулж, анхааруулга, албан шаардлага хүргүүлжээ.

Эндээс харахад маш ноцтой алдааг удаа дараа гарган олон хүүхдийг эмэнд хордуулсан “Монос” хэдхэн  төгрөгийн торгууль төлөөд хариуцлагаас мултрах нь. Гэтэл цаана нь ирээдүйд хүчтэй эмийн тунг хэтрүүлж буруу хэрэглэж байсан нярай хүүхдүүд ямар хор уршиг гарах нь мэдэгдэхгүй  байна. Харин тэдний  эцэг эхчүүд сэтгэл санаагаараа хохироод үлдэх болоод байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • цогоо 2015-04-14 04:53:28
    олон хүүхэдийн эрүүл мэнд хохирч байгаад яагаад дүгнэлт хиихгүй байна бэ албаар ингээд байгаа юмуу моносоос хүүхдэдээ нөхөн төлбөр гаргуулж авах хэрэгтэй байх ...
  • хүрлээ  2015-04-14 04:42:41
    монос компанийг шүүхэд өгөх хэрэгтэй олон хүүхдийн эрүүл мэнд хохирч байгааг хэн хариуцах бэ
  • doogii 2015-04-13 11:31:37
    oor orsoldogc gargah heregtei ldee,biee tooson monos olon hyyhdiin eryyl mendeer toglood 100sajaar torgoson cn bagadna,byh emend mongol tailbar bicih heregtei,
  • Иргэн 2015-04-13 05:22:34
    Энэ асуудал ч арай хэтэрчээ. Тийм хариуцлагагүй байх даа яахав дээ. Ланасорбид гэдэг чинь зүрхний хүчтэй эм шүү дээ.