Цасан шуурга шуурахыг анхааруулж байна
Ус, цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр дөрөвдүгээр сарын 13-ны өдөр баруун аймгуудын нутгаар,14-ний өдөр баруун болон төв, говийн аймгийн нутгаар, 15-ны өдөр зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, хүйтэрнэ.    

Иймд  нийт иргэд, малчдад малтайгаа уруудах, төөрөх,  хүчтэй салхи шуурганы үеэр автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, эвдрэх, шатахуун дуусах, холбоогүй болох зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул цаг агаарын нөхцөл байдлын талаарх мэдээллийг тухай хүлээн авч аюулгүй байдлаа хангахыг сэрэмжлүүлж байна.

Мөн нойтон цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гарч болзошгүй тул иргэд, жолооч нарт хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, холын замд гарахгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ашигтай санал  2015-04-12 05:37:23
    http://referralvibe.com/?reff=23080 ороод үзээрй харамсахгүй гэдэгт итгэлтэй байна. танд амжилт хүсье
    103.23.51.1
    Мэдэгдсэн Хариулах