“Шуурхай ажлын штаб”  ажиллаж байна
Энэ сарын эхний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, 9 аймгийн 51 суманд цасан шуурга шуурч хаваржилт нэлээд хүндэрсэн. Үүний улмаас Булган аймагт 17000, Төв аймагт 14351 нийтдээ 31351 орчим толгой мал хорогдсон урьдчилсан мэдээ ирсэн бөгөөд хохирлын хэмжээ бүрэн гараагүй байна. 

Дархан-Уул, Булган, Төв аймгийн Онцгой комисс зарим сумдын малчдад эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ үзүүлэхээр эмч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хөдөө аж ахуйн мэргэжилтэнүүдийн багийг ажиллуулж байна.
Хүнс, хөдөө аж ахуй яаман дээр байнгын ажиллагаатай “Шуурхай ажлын штаб” ажиллаж, 262949 утсаар аймгуудтай холбогдож мэдээ, мэдээллээ авсаар байна. 

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлвөөр 10-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 11-нд нутгийн зүүн хагаст, 13-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 10, 11-нд баруун болон говийн нутгаар секундэд 12-14 метр, 12,13-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Тиймээс малчид, ард иргэдийг цаг агаарын мэдээг тогтмол цагтаа авч, малдаа явахдаа дулаан хувцастай явах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, 12, 13-ны өдрүүдэд малаа бэлчээрт гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Г.Уянга 
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine