Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг ногоон бүсэд зохион байгуулна
Улсын Онцгой комиссын даргын 2015 оны “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” болон Онцгой байдлын ерөнхий газрын даргын “Ой, хээрийн түймэртэй тэмцэх тухай” 02 дугаар албан даалгавар, нийслэлийн Засаг даргын 2015 оны “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай” А/173 дугаар захирамж, нийслэлийн Онцгой комиссын даргын “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай” 01 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар ой, хээрийн түймрийг унтраах чиглэлээр мэргэжлийн анги, албадад сургалт, дадлагыг явуулах, нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжид ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх шалгалтыг зохион байгуулах гэж байна.

Тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газартай хамтран ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж болон байгаль хамгаалагч нарын бэлтгэл бэлэн байдлыг шалгана.

Шалгалтаар үйл ажиллагаа явуулж буй барилга байгууламжийг улсын комисс байнгын ашиглалтанд хүлээж авсан эсэх, барилгын зураг төсөл, төлөвлөлтөнд галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт, норм дүрмийн заалтуудын тусгагдсан байдал, барилга байгууламжийн гал тэсвэршилтийн зэрэглэл, объектын галын дохиоллын систем, гал унтраах автомат төхөөрөмжийн төлөвлөлт, ажиллагааны бэлэн байдал, засвар үйлчилгээ хийгдсэн эсэх, объектын авралтын зориулалт бүхий барилгын хийц бүтээц, зам гарцын төлөвлөлт, зориулалтын дагуу ашиглалт, техникийн боломж, нөхцөл хангагдсан эсэх, барилга байгууламжийн гадна болон доторхи  гал унтраах зориулалтын усан хангамжийн төлөвлөлт, түүний бэлэн байдал, барилга байгууламжийн гал эсэргүүцэх хана, объектын агааржуулалт ба утаа зайлуулах системийн төлөвлөлт, хэвийн ажиллагааг хангасан эсэх, объектын цахилгаан шугам сүлжээний угсралт, цахилгаан тоног төхөөрөмжийг  норм дүрэм шаардлагын дагуу хийсэн болон ашиглалтын үеийн галын аюулгүй байдлыг хангасан эсэх, гал унтраах зориулалтын анхан шатны багаж хэрэгслийг объектын байрлалд стандартын шаардлагад нийцүүлэн байрлуулж бэлэн байдлыг хангасан эсэх, болзошгүй гал түймрийн үед хүн, эд хөрөнгийг авран хамгаалах, нүүлгэн шилжүүлэх авралтын схем зураг, зам гарцын чиглэл заасан анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг байрлуулсан эсэхийг шалгаж заавар зөвлөгөө өгч, удирдлагаар хангаж ажиллана.

Мөн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймрийг унтраах чиглэлээр мэргэжлийн анги, албадад болон нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран сургалт, дадлагыг зохион байгуулна.

Сургалт дадлагаар Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай, Ойн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, объектын гамшгаас хамгаалах төлөвлөгөө болон Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагатай хамтран ажиллах арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалт, тухайн байгууллагын хэмжээнд ажилтан, албан хаагчдыг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, тэдгээрийг болзошгүй нөхцөл байдал үүссэн үед үүрэг гүйцэтгэх дадлага олгох, бэлэн байдлыг хангуулах талаар, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний шаардагдах хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх, үйл ажиллагааныхаа онцлогт зохицуулан дайчлах хүч хэрэгсэл болон мэргэжлийн албадыг татан оролцуулах, тэдгээрт бодит нөхцөл байдалтай холбогдуулан дадлага сургууль зохион байгуулах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдсэн ажил, гал унтраах багаж хэрэгслийн бэлтгэл бэлэн байдал, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ой хээрийн түймэртэй тэмцэх, хүч хэрэгсэл, шаардагдах шатах тослох материал, хоол хүнсний нөөц бүрдүүлэлт, байгууллагын гадна талд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх самбарыг байрлуулсан эсэх зэрэг мэдлэг мэдээллийг олгох юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.     
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-04-10 07:55:09
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.237
    Мэдэгдсэн Хариулах