Дагуул хотууд ба ирээдүй
Нийслэл хотын хүн ам жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа ч гадагшаа бус дотогшоогоо нягтарсаар буй. Иймээс Нийслэл хотыг хөгжүүлэх 2020 он хүртэлх төлөвлөгөөгөөр нийслэл хотыг найман тусдаа захиргаатай хот болгох чиг лэл заагаад байгаа билээ. Тэгвэл үүний эхний ажил болгож, Налайх, Багнуур дүүргийг Нийслэлийн дагуул хот болох эхний шийдвэр өнгөрсөн долоо хоногт батлагдаад буй. 

Тодруулбал, НИТХ ээлжит 25 дугаар хуралдаанаар нийслэлийн эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор нийслэлийн дагуул- Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул- Налайх хотыг Найлах дүүрэгт байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталсан. Энэ бол түүхэн шийдвэр юм.

Эдгээр дүүрэгт дагуул хот байгуулах ажил 2014  оны 11 дүгээр сард эхэлсэн бөгөөд тус дүүргүүдийн иргэдээс Хот байгуулах асуудлаар санал асуулгыг Налайх дүүрэгт 1 дүгээр сарын 22-ны өдөр, Багануур дүүрэгт 1 дүгээр сарын 22, 23-ны өдөр зохион байгуулсан юм. Санал асуулгад оролцсон Налайх дүүргийн иргэдийн 96 хувь нь, Багануур дүүргийн иргэдийн 95 хувь нь хот байгуулахыг дэмжсэн юм гэхээр иргэд нь хэр идэхи санаачлдагатай оролцов гэдэг харагпаж байна.

Д.Баттулга  “ Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах түүхэн шийдвэр гарч, хот байгуулахад иргэдийн хүсэн хүлээсэн тэр бүх үр дүн нэг дор хэрэгжинэ гэж байхгүй. Харин НИТХ, нийслэлийн Засаг дарга хотыг хот шиг болгож, хотын иргэд асуудлаа өөрсдөө бие даан шийдвэрлэдэг байх хууль эрх зүйн үндэс, санхүү, өмч хөрөнгийн бололцоог хангаж, шаардлагатай хууль дүрэм, асуудлуудыг УИХ, Засгийн газраар шийдвэрлүүлэх арга хэмжээг авч, хамтран ажиллах ёстой. Бид өнөөдөр уг асуудлыг баталж байгаа ч маргааш нь янз бүрийн үл ойлголцол, зөрчил гарна. Тэр бүгдийг НИТХ, нийслэлийн Засаг даргын хэмжээнд дор бүрт нь шийдвэрлэн ажиллаж чадвал магадгүй хэдэн жилийн дараа бидний тавьсан эхлэлийн үр дүн гарах биз ээ хэмээн хэлж байсан.

Тэгвэл аливаа юмыг шүүмжлэхээсээ урьтаад уг хотууд байгуулагдсанаар ямар ч холбогдол үр дүнд хүрэх вэ гэдгийг бодоё.

-Дагуул хот байгуулагдсанаар улс төрийн биш аж ахуйн шинжтэй хог хаягдал, нийтийн аж ахуй, хот төлөвлөлт зэрэг үйл ажиллагаа хот руу шилжинэ.
-Хот бие даан шийдвэр гаргах боломжтой болно.
-1993 онд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, 1994 онд энэ хуулийг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоол гарсан ч уг тогтоолыг хэрэгжүүлээгүй 21 жил болсон. Багануурчууд гэхэд дээд шатны дарга нартаа үйлчилдэг биш иргэддээ үйлчилдэг даргаа өөрсдөө сонгодог болохыг 11 жил хүлээсэн. Энэ хууль хэрэгжинэ.

-Хот байгуулснаар хуулийн этгээдийн хувиар эрх зүйн харилцаанд бие даан оролцох боломж нээгдэнэ
-Санхүү хөрөнгийн нөөцөө зөв зүйтэй зарцуулж, хотын хөгжилд дэвшил гарна.
-Ттөрийн захиргааны төв байгууллагаас хамааралгүйгээр асуудлаа өөрсдөө уурхай шийдвэрлэх, Хотоо удирдах, хөгжүүлэхэд оршин суугчдын идэвх оролцоо, санал санаачилга нэмэгдэх, нам, улс төрийн нөлөөллөөс ангид байж, хотын үйл ажиллагааг зохицуулсан дүрмээ батлан хэрэгжүүлэх ач холбогдолтой.

-Мөн оршин суугчдын амьд явах, эрүүл аюулгүй амьдрах орчин сайжрах, өмч хөрөнгийн үнэ цэнэ нэмэгдэнэ.
-Тулгамдаж буй асуудлаа өөрсдөө шийдвэрлэх, хотоо удирдах, төлөвлөх, хянах, хотын удирдлага, оршин суугчид нэг л дүрэм журмын хүрээнд харилцах боломж нээгдэнэ.

Иймээс дээррх дүүргүүдийг нэгэнт хот болгх шйдвэр гарсан болохоор энэ чигээр хоын статусаар хөгжүүлэх шаардлага тулгарна. Иймээс НИТХ-ийн өнөөдрийн хуралдаанаар дагуул хотуудын Захирагч нарыг хэрхэн сонгох тухай асуудлыг хэлэлцэх юм. 
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sanal 2015-04-11 00:13:26
    http://referralvibe.com/?reff=23080 ороод үзээрэй дажгүй юм байна
    103.23.51.2
    Мэдэгдсэн Хариулах
  • mungu ugaalt,gazriin naimaa 2015-04-10 15:03:45
    UB d odoo zarah gazar baihgui daguul hot baiguulna gej negheseg bujignuulj gazar zarj tsum bayjih gesen l sanaa
    122.201.31.40
    Мэдэгдсэн Хариулах