Үерийн аюулд өртөх эрсдэлтэй айл өрхийг нүүлгэн шилжүүлнэ
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн нөхцөл байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцуулав. 

Улаанбаатар хот нь Богдхан, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан уулын дунд тэдгээрээс эх авсан 25 томоохон хуурай сайрууд болон Туул, Сэлбэ, Улиастай, Толгойтын голын бэлчирт байршилтай тул үер усны аюулд өртөх магадлал өндөр, уруйн үерийн эрсдэл ихтэй бүсэд багтдаг. Голын үерт 50-100 жилд нэг удаа өртөж байсан түүхтэй бөгөөд өнгөрсөн онд хур тунадас олон жилийн дунджаас дээш орсон усархаг жилүүд эхэлсэн. Мөн сүүлийн жилүүдэд хотын хүн ам өсч, барилгажилтын нягтрал ихсэхийн зэрэгцээ уруйн үерийн давтамж, хур борооны эрч хүч, сүйтгэл, хамрах талбайн хэмжээ улам нэмэгдэж байна. Гэтэл хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд  үерт өртөх эрсдэлтэй гол, сайр, жалга судгийн дагуу суурьшсан нь үерийн аюулын эрсдлийг нэмэгдүүлсээр байгаа талаар цаг агаарын байгууллагаас анхааруулж байгаа юм.

Нийслэлийн нутаг дэвсгэрт үерт шууд өртөх аюултай бүсэд суурьшсан 2507 айл өрх байгаагийн 70.2% нь буюу 1759 газар эзэмших, ашиглах зөвшөөрөлгүй айл өрхүүд байна.
Тиймээс борооны улирал эхлэхээс өмнө үерийн аюултай бүсэд суурьшсан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, нүүлгэсэн айлуудад дахин төлөвлөлтийн бүсэд  газар  олгож байршуулах  хэрэгтэй байгаа юм. Цаашид үерийн аюултай бүсэд суурьшиж байгаа айл өрхүүдийг даатгалын системд хамруулах эрхзүйн орчинг бүрдүүлэх, олон нийтэд эдгээр газрын байршил, учруулах эрсдлийн талаар  сурталчлах, хотын зурагт тэмдэглэх, вэб сайтад байршуулах, хориотой бүсийг тогтоож тэмдэгжүүлэх, суурьшлын бүс болгосон газруудад нөхөн сэргээлт хийж байгалийн гольдролд оруулах саналыг  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба  нийслэлийн Онцгой байдлын газар, Өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газар хамтран танилцууллаа.

Уг саналыг  нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцэн дэмжээд борооны улирал эхлэхээс өмнө иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах  хэрэгтэйг онцолсон. Мөн эдгээр айл өрхөд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх шаардах хуудас хүргүүлж, нэгдсэн судалгаа хийж, нүүлгэн шилжүүлж суурьшуулах газрыг товлон нийслэлийн удирдлагуудад танилцуулна. Энэхүү ажилд холбогдох бүх шатны байгууллагуудыг хамтран ажиллахыг нийслэлийн Засаг дарга үүрэг болголоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-04-10 01:52:46
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.237
    Мэдэгдсэн Хариулах