Горьдлого тээсэн “Coal Mongolia”  хөрөнгө оруулагчдыг татаж чадах уу
Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын “Coal Mongolia-2015” чуулга уулзалт тав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Өчигдөр эхэлсэн уг уулзалтад энэ жил найман орны 600 орчим төлөөлөгч оролцоно хэмээн зохион байгуулагчид онцолж байсан. Гэвч өчигдрийн чуулганы үеэр гадны хөрөнгө оруулагч тийм ч олон харагдсангүй. Энэ нь мэдээж манай улсын нүүрсний салбар гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахаа байсантай холбоотой. Манай хууль эрхзүйн орчин тогтворгүй, татварын дарамт ихтэй, дэд бүтэц тааруу хөгжсөн зэрэг олон шалтгаантай.Гэсэн хэдий ч зохион байгуулагчид хөрөнгө оруулалт татаж чадна гэдэгтэй итгэлтэй байгаа аж.

Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй чуулга уулзалтаар нүүрсний салбарын өнөөгийн чиг хандлага, ирээдүйн төлөв байдал, нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төсөлд хөрөнгө оруулалт татах, эрхзүйн орчин, дэд бүтэц, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх зэрэг асуудлыг хөндөх юм. Азийн бүс нутагт Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чуулга уулзалт чухал ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид онцолж байна.

Манай улсын эдийн засгийн хувьд нүүрсний салбараас орж ирэх орлого голлох байр суурийг эзлэх болсон. Тиймдээ ч дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ буурсан өнгөрсөн 2013, 2014 онуудад манайд ам.долларын ханш өсөж дээд хэмжээндээ хүрсэн. Одоо ч энэ байдал үргэлжилсээр ам.долларын ханш 1980 төгрөгтэй тэнцэж, инфляци хоёр оронтой тоонд байна. Гэхдээ манай улсын эдийн засаг хүнд байдалд орсон нь дан ганц дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ буурсантай холбоогүй юм. Учир нь манай орны хувьд сүүлийн жилүүдэд хууль эрхзүйн орчин ихээхэн тогтворгүй байсан нь гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн гэж хэлж болно. Ингээд гаднаас орж ирэх мөнгөний урсгал багассанаар ам.долларын нөөц багасаж эдийн засаг хүндхэн болсон.

Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд тогтвортой байдлыг маш их хүсдэг. Бодит байдал дээр татварын их бага, доторх систем зэргээс илүү хууль эрхзүйн орчин хэр тогтвортой байх юм гэдэгт анхаарлаа хандуулдаг. Цаашлаад Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад хууль эрхзүй, татварын орчин, дэд бүтцийн асуудал хэр юм. Хоёрдугаарт зах зээлтэйгээ ойрхон юм уу гэдгийг анхаарч байна. Ер нь гадаадын хөрөнгө оруулагчид Монголд бизнес эрхлээд явахад Австралид хөрөнгө оруулснаас юугаараа давуу юм бэ гэх зэргээр өрсөлдөх чадварыг их харж байгаа юм. Манай улс энэ олон зүйлийг уялдуулсан байх ёстой юм. Тэгж чадвал аль аль талдаа ашигтай байж Монгол улсын хөгжилд ихээхэн ашиг тустай.

Мөн нүүрсний салбар дахь энэ хөрөнгө оруулалтын урсгалаас гадна төрийн бодлого, зохион байгуулалт хэрэгтэй.Тухайлбал, дэд бүтцийн асуудал. Нүүрс бол асар их дэд бүтэц шаардсан бизнес. Хэрвээ зах зээл нь байгаад Монголын төр нүүрсний экспортыг  цаашлаад 200 сая тоннд хүргэе хэмээж  байгаа бол дэд бүтцээ маш яаралтай шийдэж өгөх хэрэгтэй юм. Хил гааль, төмөр зам, лаборатори гээд бүхий л дэд бүтцийг бэлдэх ёстой. Дараагийн нэг чухал зүйл бол үндэсний хэмжээний боловсон хүчин бэлтгэх явдал. Нүүрсний чиглэлийн эрдэмтэн мэргэд, мэргэжилтэн, судлаач, эрдэм шинжилгээний байгууллагуудыг яаралтай бэхжүүлж авахгүй бол салбарын өнөөгийн хөгжлийн  хурдцаас  төрийн байгууллагын бодлого, үйл ажиллагаа, уялдаа холбоо хоцрох гээд байгааг албаныхан хэлж байна. Үнэхээр л дэд бүтэц шийдэгдээд ирэхээр хувийн хэвшил аяндаа экспортоо нэмэгдүүлээд явчих боломжтой.  Нүүрснээс Монгол Улс аль болох ахиухан үр өгөөж хүртэх ёстой. Үүний тулд дэд бүтцээ бий болгох хэрэгтэй, бодлогоо боловсруулах шаардлагатай, хяналт шалгалтаа сайжруулах учиртай, стандартуудыг яаралтай батлах нь зүйтэй.

Ямартай ч энэ бүх асуудлыг өнөөдөр хэлэлцэн шийдэлд хүрэх учиртай. Гадны хөрөнгө оруулагчдыг татаж  чадна хэмээн горьдлого тээсэн “Coal Mongolia” чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилнэ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sanal 2015-04-11 00:16:24
    http://referralvibe.com/?reff=23080 ороод үзээрэй дажгүй юм байна
    103.23.51.2
    Мэдэгдсэн Хариулах