Хамгийн өргөн тархсан мансууруулах бодис бол сахар
Голландын эрдэмтэд нэ­гэн гэнэтийн мэдэгдэл хий­­­жээ. Тэдний баталж бай­гаагаар өнөө үед хамгийн өргөн тархсан мансууруулах бодисоор сахар нэрлэгдэх гэнэ.

Тиймээс сахар агуулсан ундаа бүрийн шошгон дээр “Энэхүү бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд хортой” гэсэн анхааруулга тавих ёстой гэж эрдэмтэд үзсэн байна.

Амстердам хотын эрүүл мэндийн хэлтсийн дарга Поль ван дер Вельпен са­харт дайн зарлажээ. Тус хэлтсийнхэн сахарт ногдуу­лах татварыг нэмэгдүүлж, бэлэн бүтээг­дэхүүний са­харын агуу­ламжийг багасгах шаард­лага тавьсан байна. Түүнч­лэн эмч, эрдэмтэд са­харын хэмжээ ихээр агуул­сан бүтээгдэхүүнийг хяз­гаар­лах шаардлага тавьж эхэл­сэн байна. Тэдний үз­­сэнээр сахар нь тамхи, архи­­тай адил мансууруулж, дон­туу­лах үйлчилгээтэй ч дэлхийн өнцөг булан бүрт ямар ч хориг хязгааргүй зарагддаг гэнэ.

Энэ бүтээгдэхүүн тос­ны адил хоол хүнсний амтанд нөлөөлж, байнга идэх хүсэл төрүүлдэг. Тийм болохоор сахарыг хүнс­ний үйлдвэрлэлд бараа бүтээг­дэхүүнийхээ худалдан авал­тыг нэмэгдүүлэх зо­рил­гоор өргөн хэрэглэдэг.

Гэтэл хүмүүсийг са­ха­рын хамаарлаас эмчлэх нь архи, тамхинаас салгахтай адил хэцүү аж.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.