​Монголын банкны холбооны удирдлагуудад хариуцлага хүлээлгэхээ ШӨХТГ-аас мэдэгдлээ
ШӨХТГ-аас өнөөдөр Монголын банкны холбооны удирдлагууд ШӨХТГ-ын хараат бус бие даасан байдалд болон шүүхээс гарах шийдвэрт нөлөөлөхийг оролдож байгаа талаар мэдээлэл хийлээ. Арилжааны 9 банкны нэхэмжлэлтэй, ШӨХТГ-ын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Гэтэл Гэтэл дээрх хэрэгт хамааралгүй этгээд буюу Монголын банкны холбооноос ШӨХТГ-ыг худал мэдээлэл тараасан мэт мэдэгдэл хийж, ШӨХТГ-аас хийсэн хяналт шалгалтынхаа дүнг иргэд, олон нийтэд мэдээлснийг буруушааж байгаа юм.
Шүүхээр хэлэлцэгдсэн хэрэг нь ШӨХТГ-аас хийсэн шалгалтын дагуу гарсан улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага зэрэгт холбогдох бөгөөд банкуудын зээл олгохдоо авч буй шимтгэл, хураамж гэх төлбөрийг, 1-т давхардуулж авдаг, 2-т шимтгэлийг бодит зардалтай уялдуулаагүй буюу өндрөөр тооцож авдаг, 3-т эдгээр шимтгэл, хураамжийн талаар төөрөгдүүлсэн мэдээллийг харилцагч нартаа өгдөг зэрэг хууль бус үйлдлүүдийг гаргахгүй байхыг шаардсантай холбоотой юм.

Гэтэл банкуудын зүгээс Улсын байцаагч нарын хууль ёсны шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй төдийгүй ШӨХТГ-ыг хэрэглэгчдийн эрхийг хамгаалах зорилгоор арилжааны банкуудад хяналт шалгалт хийх эрхгүй, дүгнэлт болон шаардлага гаргасан нь үндэслэлгүй, банкууд харилцагчдынхаа эрхийг зөрчөөгүй гэх зэрэг үндэслэлүүдээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.
Харин хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхээс ШӨХТГ нь арилжааны банкуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх эрхтэй төдийгүй улсын байцаагч нар банкуудын хэрэглэгчийн эрхийг зөрчсөн болохыг тогтоосон дүгнэлт гаргаж, уг зөрчлийг арилгахыг шаардсан нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн буюу арилжааны банкуудын эрхийг зөрчөөгүй гэсэн шийдвэр гарсан юм.

Гэтэл Монголын банкны холбооноос анхан болон давж заалдах шатны шүүхээс албан ёсны шийдвэр гарсан байхад арилжааны банкуудын хууль бус үйлдлийг хамгаалан ШӨХТГ-ын хууль ёсны шийдвэрийг үгүйсгэсэн мэдэгдлийг хийсээр байгаа нь уг хэргийг хянан хэлэлцэж хяналтын шатны шүүхээс гарах шийдвэрт нөлөөлөхийг оролдсон үйлдэл гэж ШӨХТГ-аас үзэж байна. Иймд ШӨХТГ-аас Монголын банкны холбоо болон түүний холбогдох албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгүүлэхээр эрх бүхий байгууллагад хандах болно гэдгээ ШӨХТГ-аас мэдэгдэв.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол хүн 2015-04-10 00:47:18
    Сайн ажиллаж байна, амжилт хүсье
    203.194.114.174
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-04-09 10:45:33
    banknii holboond " tuuhii ",biee tooson heden patsaan ireed chaddag ajlaa l hiij bgaa um bna.
    122.201.24.213
    Мэдэгдсэн Хариулах
  • Хөөрхий 2015-04-09 09:41:41
    ХХБанкны Орхон хошногон дээрээ алагны амт авах нь дээ
    180.149.111.12
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-04-09 08:38:13
    Мөнгө олох амархан арга. Тур******д доорх http://referralvibe.com/?reff=12935 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 до******** автоматаар өгө...
    202.179.11.42
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-04-09 07:13:14
    Өндөр цалин авдаг шүүгч нар зөв шийдэх байлгүй дээ.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-04-09 06:16:46
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.148
    Мэдэгдсэн Хариулах