Шүүхийн тухай хуулийн заалттай холбоотой асуудлыг байнгын хороонд буцаав
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлтийг чуулганаар хэлэлцэв. Энэ талаарх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго танилцуулсан талаар өмнө хэлсэн билээ.
Үндсэн хуулийн цэц Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах ...”, гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан. Үүнийг өчигдрийн хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар дэмжээгүй юм.

Харин өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадсангүй. Мөн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 60 гишүүний 30 нь дэмжиж, 30 нь татгалзсан санал өгч, гишүүдийн олонхын дэмжлэг авсангүй. Тиймээс Хууль зүйн байнгын хороо асуудлыг дахин ярилцаж шийдвэрийн төсөл оруулж ирж хэлэлцүүлэхийг УИХ-ын дарга үүрэг болгов.
 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-04-09 06:20:34
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.148
    Мэдэгдсэн Хариулах
    • иргэн 2015-04-09 10:18:46
      Одоо хэн авахав.Өндөр үнэтэй,баталгаагүй байрууд.
      112.72.13.103
      Мэдэгдсэн Хариулах