УИХ-ын Тамгын газар Хуульчдын холбоотой хамтран ажиллахаар боллоо
УИХ-ын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Д.Батсүх нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Тамгын газрын ажилчдын мэргэшлийг дээшлүүлэх, давтан сургах хуульчийн үргэлжилсэн сургалтыг хамтран зохион байгуулах, иргэдийн өргөдөл, гомдолд үндэслэн хууль тогтоомжийн хэрэгжилт, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар харилцан мэдээлэл, тайлан солилцох, хууль тогтоолын төсөлд санал өгөх, хуульд нэмэлт өөрчлөлтийг оруулах санал боловсруулах, эрх бүхий байгууллагад уламжлуулах юм.

Мөн УИХ-аас батлан гаргасан хууль, тогтоолын хэрэгжилтийг хангах, олон нийтэд сурталчлах асуудлаар хамтран ажиллах, хуулийн төсөл, батлагдсан хуулийн хэрэгжилтийн асуудлаар хамтарсан сургалт, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах, хууль, тогтоолыг хэлэлцэх шатанд хууль зүйн болон бусад эрдэмтэн, профессоруудын саналыг авах, тэднээр судалгаа, шинжилгээ хийлгэх ажлыг хамтран зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хамтран хийхээр санамж бичигт тусгалаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.