Монгол хэл, бичгийн дахин шалгалтыг  энэ сарын 25-нд авна
Монгол Улсын Засгийн Газрын 37 дугаар тогтоолын дагуу Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэл, бичгийн шалгалтыг 2015 оны 03 дугаар сарын 21-ны өдөр авсан. Тус шалгалтад  хамрагдаж 400-аас дээш оноо авсан бол Элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах боломжтой боллоо гэсэн үг юм.

400-аас доош оноо авсан шалгуулагчдын хувьд 2015 оны 04 дүгээр сарын 25-ны 12.00 цагт дахин шалгалтад хамрагдах бөгөөд дахин Монгол хэл, бичгийн шалгалтад бүртгүүлэх шаардлагагүй. Харин 04 дүгээр сарын 18-наас 24-ны хооронд БҮТ-ийн www.eec.mn сайтаар орж өөрийн овог нэр, регистрийн дугаараараа нэвтэрч шалгалтын бүртгэлийн хуудас, суудлын хуваариа хэвлэн авч шалгалтад хамрагдана.

Мөн тус шалгалтад хамрагдаагүй иргэдийн хувьд дахин шалгалтад орох боломжтой бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 07-ноос 14-ны хооронд Монгол хэл,бичгийн шалгалтын бүртгэлийг www.eec.mn сайтаар өөрсдөө онлайнаар хийж баталгаажуулна. 04 дүгээр сарын 18-наас 24-ны хооронд БҮТ-ийн www.eec.mn сайтаар орж өөрийн овог нэр, регистрийн дугаараараа нэвтэрч шалгалтын бүртгэлийн хуудас, суудлын хуваарийг хэвлэн авч шалгалтад хамрагдах юм байна.
 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-04-08 08:32:38
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.245
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958,тти 2015-04-08 05:40:01
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.245
    Мэдэгдсэн Хариулах