Хөлийн судас юунаас болж бvдvvрдэг вэ?
Варикоз буюу хөлийн судас бvдvvрэх өвчнөөр эмэгтэйчvvд эрчvvдээс 2,5 дахин их өвчилдөг. Энэ өвчин заримдаа удамшдаг. Эхний vед хvмvvс судас бvдvvрч, зангилаа vvссэнийг анзаардаггvй, жирэмсэн vед буюу төрсний дараа эсвэл удаан зогсох vед голдуу илэрдэг, мөн жирэмслэлтээс сэргийлэх эмvvд цус өтгөрvvлж, vvнд нөлөөлдөг. Хөл амархан даарах, арьс хуурай болж, цайж нөсөө гарах, хөлний vс унах, бvдvvрэх, хумс хэврэгшиж, булингартах зэрэг нь цусны эргэлт гэмтэж, өөрчлөгдөж буйн илрэл. Мөн хавтгай тавхай, эвгvй гутал зэрэг хvчин зvйлс судас бvдvvрэхэд нөлөөлдөг. Иймээс хөлөө эрvvл сайхан байлгахын тулд гутлаа сайн сонгож өмсөх хэрэгтэй.
 
Хөлд эвтэй, зөөлөн, жинхэнэ арьсан материалаар хийсэн, ул нь уян хатан, тогтвортой өсгийтэй, 2-4 см орчим өндөр гутал сонговол зохино. Босоо ажилтай хvмvvст варикоз их тусдаг, иймээс аль болох хөл дээрээ зогсохгvйг хичээх хэрэгтэй. Венийн судасны ачааллыг багасгах энгийн арга бий. 1,5-2 цаг тутам хэвтэж, хөлөө дээш өргөж 1-2 минут бол. Мөн булчингийн агшилтын тусламжтайгаар зогсонгижсон цусыг хөөх хэрэгтэй, дараа нь хэдэн удаа гvн амьсгаа авч дасгалаа дуусгана. Мөн өвдгөө дээш өндөр өргөж дотроо алхлах их сайн. Дасгал бvрийг 5-7 минут хийвэл зохино.
 
Усанд сэлэх, халуун хvйтэн шvршvvрт ээлжлэн орох, хvйтэн ус асгаж чийрэгжvvлэх, арчих, иллэг, биеийн дасгал тогтмол хийвэл судасны ханыг бэхжvvлж, вен өргөсөхгvй. Өвчнөөс урьдчилан сэргийлэхэд иллэг нэн тустай, цусны гvйдлийг сайжруулж, сайн тэжээл өгч, vрэвсэл ба хавдрыг арилгадаг. Гэхдээ зөвхөн вен vрэвсээгvй, зангилаа үүсээгvй хөлд иллэг хийвэл зохино, харин нэгэнт vvссэн бол зангилааг тойруулж илээрэй. Ваннын өрөөнд хийвэл илvv зохимжтой, эхлээд хөлөө ширvvн vстэй алчуураар сайн vр, дараа нь тавхайнаас эхлэн, шагай, өвдөг рvvгээ илнэ. Зөөлөн, алгуур илэх ба огцом хөдөлгөөн хийх, хvчтэй дарж болохгvй, булчинг барилах vедээ алгадаж болохгvй, судсууд агшиж болзошгvй. Иллэгийн vед хөлөө өргөвөл зохино. Иллэг 10-15 минут vргэлжилнэ. Иллэгийг цахилгаан эмчилгээтэй хослуулбал илvv vр дvнтэй байдаг, учир нь венийн бvдvvрлийн vрэвслийн процессыг багасгадаг. Мөн усан ба синкард иллэгийг эмчийн хяналтанд хийлгээрэй.
 
Варикоз өвчний vед тэжээллэг, сайн хоол хvнс хэрэглээрэй, энэ vед гурван зарчмыг баримтлах хэрэгтэй: хэмжээтэй идэх, тогтмол хооллох, төрөл бvрийн хvнс хэрэглэх. Мэдээж, жимс хvсний ногоо их хэрэглэ, өвлийн цагт нэмэгдэл витамин заавал хэрэглээрэй.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 19001958.mn 2015-04-08 05:41:36
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.245
    Мэдэгдсэн Хариулах