АТГ: 101 хэргээс 17-г яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлэв
АТГ-аас өнөөдөр хэвлэлийн бага хийж 2015 онд хийсэн ажлын тайлангаа таницууллаа. Энэ үеэр дараах тоон мэдээллийг өглөө. Үүнд:

-Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаархи төсөөллийн үнэлгээ 3.58 гарсныг парламентад суудалтай намууд болон төрийн захиргааны төв, хууль сахиулах байгууллагууд, шүүхийн төлөөлөлд танилцуулжээ.

-Төрийн байгууллагын шударга байдлын түвшинг үнэлэх 2014 оны судалгааны үр дүнг судалгаанд хамрагдсан байгууллагуудын төлөөлөлд танилцуулав. Төрийн бай¬гууллагын шударга байдлын түвшний үнэлгээ өмнөхөөс 0.05 пунктээр нэмэгдсэн байна.

-2014 оны ХАСХОМ мэдүүлбэл зохих 270 мэдүүлэг гаргагчийн 268 нь хуульд заасан хугацаандаа мэдүүлсэн байна. Улсын хэмжээнд 38423 хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 38422 мэдүүлэг гаргагч буюу 99,99 хувь нь бүртгүүлсэн. Үүнээс хуульд заасан хугацаандаа 38421 мэдүүлэг гаргагч бүртгүүлсэн бол 1 мэдүүлэг гаргагч хугацаа хожимдуулж, 1 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж өгөхөөс татгалзсан байна.

-Нийт 175 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж дууссан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 125,8 хувиар илүү байгаа ажээ.

-Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой нийт хүлээн авсан өргөдөл, гомдлыг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 21,3 хувиар, хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдол нь 20,2 хувиар тус тус нэмэгджээ.

-Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 2912 этгээдийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 2831 этгээдийн урьдчилсан хариуг хүргүүлж, 81 мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байна.

Авлигатай тэмцэх газрын 1800-1969 дугаарын утсаар болон бичгээр, мөн биечлэн ирүүлсэн нийт 286 гомдол, мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авчээ. Эндээс гэмт хэргийн шинжтэй 108 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27.1 хувиар өссөн байна.

• Гэмт хэргийн шинжтэй нийт 120 гомдол, мэдээллийг хянан үзсэнээс 24-т нь эрүүгийн хэрэг үүсгэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад өсчээ.

•Энэ оны нэгдүгээр улиралд АТГ хуульд заасан харьяаллын 146 үйлдэлтэй, 125 холбогдогчтой эрүү¬гийн 101 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Эдгээрээс төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах зүйл ангид хамаарах хэрэг дийлэнх хувийг эзэлж байна.

• Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 17 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 18 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 8 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 10 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, 6 хэргийг эрүүгийн хэрэгт нэгтгэж, одоогоор 42 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна. Мөрдөн шалгасан хэргийн 48.5 хувийг шийдвэрлэсэн, хуулийн анхны хугацаанд хэрэг шийдвэрлэлт 30.6 хувьтай байв.

• Гэмт хэргийн улмаас 26 тэрбум 176.4 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 393.8 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 3 тэрбум 950 сая төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалж, 240.5 сая төгрөгийн нуугдмал мөнгө, эд хөрөнгө илрүүллээ.

• Авлигатай тэмцэх газар нь орон нутагт салбар, бүтцийн нэгжгүй бөгөөд 2015 оны нэгдүгээр улиралд тус газрын 50 (давхардсан тоогоор) албан хаагч 187 хоног хөдөө орон нутагт томилолтоор ажиллажээ.
 
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-04-08 05:42:01
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.245
    Мэдэгдсэн Хариулах