Ардчилсан нам, фракци хоёрын аль нь хүчтэй вэ
Дарханы АН-ын маргаан, Увс аймгийн сонгуулийн тойргийн маргаан зэргээр улс төрийн амьдралд “чимэг” нэмэх үйл явдал тус намыг тойроод хааяахан өрнөдөг ч сүүлийн үед АН бараг л унтаж байсан гэхэд болно. Гэхдээ тэд зүгээр ч нэг унтаагуй байж. Улс төрд өрнөж байгаа үйл явдлуудыг анхааралтай харж, хэдий үед нь намын байр сууринаас асуудалд хандах вэ гэдгээ тооцоолж байсан бололтой. Сүүлийн үед өрнөж байгаа улс төрийн асуудалд тус намын бүлгээс нэлээд хатуу байр суурийг баримталж байгаагаа энэ долоо хоногт илэрхийлсэн нь улс төрийн хүрээнд анхаарал татах сэдвийн нэг боллоо.

Эрх баригч намын байр суурь гэдэг бол улс төрийн хүрээнд ч жин дарах байр суурь байдаг. Тиймээс АН-ын гишүүд дэмжигчдийн итгэлийг хүлээж суусан АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд улс төрийн хүрээнд өрнөж байгаа дан давхар дээлийг тайлах эсэх, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах уу, үгүй юу, эдийн засгийг эрчимжүүлэх асуудлаар ямар байр суурийг илэрхийлэх ёстой вэ гэх асуудлаар өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт хуралдаж шийдвэрээ гаргажээ. Мөн АН-ын дэргэдэх Хяналтын зөвлөл ч хуралдаж намын гишүүнээс хөөх тухай асуудал өргөн мэдүүлсэн 13 гишүүнийхээ өргөдлийг хэлэлцэн намын жагсаалтаар УИХ-д суусан атлаа Засгийн газрыг огцруулахад санал өгсөн Р.Бурмаа гишүүний асуудлыг хэлэлцэж, намаас хөөх шийдвэр гаргасан юм. Тиймээс АН энэ долоо хоногт амь орж, анхаарлын төвд байх нь ээ.

АН-ын гишүүд улстөрийн тогтвортой байдлыг хүсч байгаа гэдгээ дээрх тогтоолоор баталлаа. Өөрөөр хэлбэл, гурван асуудлыг багтаасан тогтоолыг УИХ-ын гишүүдэд хүргүүлж, намын байр суурийг илэрхийлсэн гэсэн үг. АН-ын Гүйцэтгэх зөвлөлд мэдээж шийдвэр гаргах төвшний болон бүлэглэл, фракциудын төлөөлөл бүгд багтдаг учраас 76 гишүүний бус тэдний цаана байгаа АН- ын мянга, мянган гишүүний санал гэж ойлгож болно. АН- ын Гүйцэтгэх зөвлөлд Намын дарга Н.Алтанхуяг, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Г.Батхүү, Д.Ганбат, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Гадаад харилцааны сайд Л.Болд, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг, Хотын даргын салбар хариуцсан орлогчТ.Бат-Эрдэнэ, Булган аймгийн ҮЗХ-ны гишүүн Д.Түмэнжаргал, Хөвсгөл аймгийн ҮЗХ-ны гишүүн М.Хуягбаатар, Дорноговь аймгийн АН-ын дарга Л.Одсэр,Төв аймгийн АН- ын дарга Д.Доржпүрэв, СХД-ийн АН-ын дарга Ө.Пүрэвбаатар, “Тэсо” корпорацийн захирал О.Сайнбуян, УИХ-ын Тамгын газрын дарга Х.Болдбаатар, Хөдөлмөрийн яамны ТНББ дарга А.Гантулга зэрэг улс төрийн хүрээнд тодорхой байр сууриа олсон гишүүдээс гадна, аймаг, дүүргийн гишүүдийг ч оруулсан байдаг юм. Тиймээс энэ тогтоолын төсөл УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд ч нөлөөлөх том шийдвэр болох нь ээ.

Фракциудын төлөөллийг бүрэн хамруулж намаас ийм шийдвэр гаргасан учраас АН-ын бүлгийн гишүүд хүссэн ч, эс хүссэн ч дагаж мөрдөх нь тодорхой юм. АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахгүй гэх хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтөд ийм санал ирүүлжээ. Сийрүүлбэл, “2012 оны УИХ-ын сонгуульд АН-ын олонхийн санал авч дэмжигдсэн Шинэчлэлийн Засгийн газар нь АН-аас дэвшүүлсэн “Монгол хүн-2020” хөтөлбөрийг хэрэгжүүлэх Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх АН-ын гишүүн бүр анхаарч, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллахгүй гэх хуулийн төслийн үзэл санааг гуйвуулж, Засгийн газрыг Үндсэн хуулийн бус аргаар огцруулах гэсэн аливаа оролдлогыг таслан зогсоож улс төрийн тогтвортой байдлыг хангаж ажиллахыг намын бүлгийн гишүүдэд үүрэг болгосугай хэмээжээ.

Мөн Х.Тэмүүжин сайдын асуудлаар ч намын гишүүд нэгдмэл байр сууринд хүрч чаджээ. Хууль зүйн байнгын хорооны хурал дээр огцруулах кноп дарсан нөхөд ч тооцоо судалгаагүй, өнгөцхөн талаас асуудлыг харж дүгнэсэн учраас шинэчлэлийг хүсч байгаа намын гишүүд, цаашлаад ард түмний санал хүсэлтийг хүндэтгэж байр сууринаасаа алхам ухрахад буруудах зүйлгүй гэж ярилцсан байна. Ямартай ч өчигдөр УИХ дахь АН-ын бүлэг бүтэн өдрийн турш хуралдсан бөгөөд намаас ирүүлсэн Гүйцэтгэх зөвлөлийн тогтоол, УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн асуудал, Х.Тэмүүжин сайдын асуудал, давхар дээлийн хуулийн төслийг хэрхэх талаар нэгдсэн байр сууринд хүрэх ёстой, нэг эрх ашигт зангилагдах учиртай гэж ярилцсан сурагтай.

Намын байр суурийг нэгтгэж бус, хувь гишүүдийн тоглолт, фракциудын дундах зөрчлийг харуулж асуудалд хандаж хэвлэлээр багагүй шүүмжлүүлээд байсан намын бүлгийн гишүүд нь Ардчилсан нам гэх нэг эрх ашигт зангилагдаж чадах эсэхийг ирэх өдрүүдэд улстөрийн хүрээнд өрнөх үйл явдал, намын гишүүдийнх нь шийдвэр харуулах биз ээ. АН-ын мянга мянган гишүүд улстөрийн тогтвортой байдлыг хүсч байна. Харин албан тушаал эрх мэдлийн төлөө зөрчилдөж байгаа лидерүүд нь энэ хүсэлд захирагдаж чадах болов уу. Пүрэв гарагмйн хуралдаан бүх зүлйиг харуулах нь ээ. Намдаа захирагдах уу, бүлэглэл фракцидаа хуваагдаж, өөр өөрсдийн эрх ашгийг хамгаалах болов уу.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Itgelt 2014-10-24 02:35:49
    Zasgaa ungaaj busad namin bahigig hangabaas ta bugdiig hezee ch songuuld gargahgui songoson zam zamaaraa l yabaarai AN gishuuded oor olon bolomj bolood songolmuud bgaa gediig snuuliya
    202.21.118.98
    Мэдэгдсэн Хариулах
  • сандаг 2014-06-06 07:14:05
    фракц бай АН ч бай тэртэй тэргүй шаварт холилдсоон
    103.26.193.10
    Мэдэгдсэн Хариулах