“Монголын эдийн засгийн чуулган”-ы үр дүн хэзээ харагдах вэ?
Монголын эдийн засгийн чуулга уулзалт-2015 өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөлөө. Тав дахь жилдээ зохион байгуулагдсан уг  чуулганыг энэ удаад Итгэлцэл уриатайгаар зохион байгуулсан. Тэгвэл Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилсэн уг чуулганаас олон нийт нэлээд их зүйлийг хүсэн хүлээж байгаа.
 
Эдийн засгийн хямрал хүрээгээ тэлж, ойрын нэг хоёр жилдээ эргэж сэргэх найдваргүй байгаа энэ үед иргэд уг чуулга уулзалт  үр дүнд хүрч магадгүй хэмээн хүлээж суугаа. Нөнөөтэйгүүр  уг чуулганаар сүүлийн гурван жил тасраад байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг татах  боломж бололцоог эрэлхийлж нааштайгаар шийдвэрлэх болов уу гэсэн хүлээлт ч мөн байсан.
 
Харин зохион байгуулагчдын зүгээс энэ жилийн чуулга уулзалтад 1500 гаруй гадна, дотны төлөөлөгч ирж оролцон,  МУ-ын цаашдын эдийн засгийн хөгжил дэвшилд нэмэр болоход нэлээд дөхөм болсон уулзалт боллоо хэмээж байгаа. 
 
Ерөнхийдөө энэ жилийн чуулганаар дотоодын баялаг бүтээгчдээ илүү дэмжиж ажиллах, тэдэнд татварын таатай  нөхцөл бүрдүүлж өгөх асуудлыг Төрийн тэргүүнээс эхлээд чуулганд оролцогчид онцолж байсан юм. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Төр засгийнхан дотоодод үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг гадаадаас худалдан авахаа  болъё. Ингэхдээ ганц жилийн гэрээ хийж, дарга солигдмогц цуцалдаг гэрээ хийх биш, гурван жил, цаашлаад таван жилийн худалдан авалтын баталгаатай гэрээ хийгээч” гэсэн саналыг төр засгийнханд хандаж тавьсан. Мөн тун удахгүй  Үйлдвэрлэлийг дэмжих зарлиг гаргах гэж байгаагаа ч дуулгасан.
 
Энэ мэтчилэн чуулганд оролцогчид  санаа бодлоо хэлж, дэвшүүлж байсан. Илтгэл тавьсан хүн бүрийн санаа үнэхээр зөв зүйтэй цаашид аваад хэрэгжүүлчихмээр байсныг дурдах нь зөв болов уу. Гэвч энэ бүх санал санаачилгууд,  холбогдох албаныхны хэлж байсан амлалтууд нь эргээд биелдэггүй нь өнгөрсөн таван жилд хангалттай харагдлаа. Өөрөөр хэлбэл бөөн  зардал чирэгдэл болон зохион байгуулагддаг уг чуулганы үр дүн өнөөдөр нүдэнд үзэгдэж харагдахгүй байгааг эдийн засгийн салбарынхан өөрсдөө ч хэлдэг.
 
Өнгөрсөн жил гэхэд “Монголдоо бүтээцгээе” уриан дор мөн л хоёр өдөр зохион байгуулсан. Ингэхдээ чуулганд оролцогчид мөн л эдийн засгийн хямралтай байгаа үед  үүнээс гарах гарч нь Монголдоо бүтээх гэдэгт санал нэгдэж байсан. Гэвч  өнгөрсөн нэг жилийн хугацаанд улс баялаг бүтээгчдээ дэмжихийн тулд юу хийсэн бэ. Адаглаад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчиддээ өгөх зээлийг том компаниуд нь охин компаниараа дамжуулан авч мөнгө угаадаг байдал бахь байдгаараа л байна шүү дээ.
 
Угаас эдийн засгийн чуулган нь Монголын эдийн засгийг ярилцах зорилгын сацуу бизнесийн бүлэглэлүүдийн улс төрчидтэй холбогдох гүүр нь болдог   тухай ч учир мэдэх хүмүүс хэлж байсан. Тиймээс уг чуулганаас нэг их зүйлийг хүлээх хэрэггүй нь харагдаж байна.  Монголын эдийн засгийн чуулган гэх нүсэр нэртэй үйл ажиллагаа өнгөрсөн таван жил юу ярьсан хийгээд юуг шийдвэрлэсэн нь өнөөдөр үр дүнгийн хувьд бидний нүдэнд үзэгдэж харагдахгүй байна.Харин энэ жилийн чуулганы үр дүн юу байхыг харах л үлдлээ. Уг нь манайхан эдийн засгийн чуулганы үр дүн гээчийг илтгэл тавих, нэрийн хуудас солилцох, идэж уух, реклам их хэмжээгээр байршуулах зэргээс арай тод томруунаар  харуулах нь чухал гэдгийг ойлгох нь чухал байгаа юм даа. 
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tulga 2015-04-08 23:41:21
    http://referralvibe.com/?reff=21265 мөнгө олох боломж мааааш амархан энэ линкээр орж бүртгүүл. тэгэхэд таньд 25$ автоматаар орно. дөрвөлжин дотор байгаа өгсөн л...
    211.213.119.227
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2015-04-08 02:04:28
    ХЭЗЭЭ Ч ГАРАХГҮЙ. ГАРДАГ БОЛ БОЛ ӨМНӨХ ЧУУЛГАН ХУРАЛДААНЫХ НЬҮР ДҮН ХААНА БАЙНА.
    203.91.112.186
    Мэдэгдсэн Хариулах