МАН-ын бүлэг Тавантолгойн асуудалд АН-тай адил байр суурьтай байна
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийсэн бөгөөд өнөөдөр хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар мэдээлэл хийлээ. 
 
МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа 2014 оны төсвийн гүйцэтгэл, Тавантолгойн орд газрыг ашиглах гэрээний талаар хэлэлцжээ. Харин өнөө өглөө  намынхаа удирдах зөвлөлийн хуралдаанаараа сонгуулийг ямар системээр явуулах вэ гэдэг дээр  байр сууриа нэгтгэсэн байна. 
Ингээд ирэх сонгуулийг ямар системээр явуулах вэ гэдгийг ард түмний дунд санал асуулга явуулж түүний дүнд үндэслэх нь зөв хэмээн шийджээ. Иймээс УИХ-д ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барихаар төлөвлөсөн байна. Энэ талаар МАН-ын дарга М.Энхболд “Аль нэг нам сонгуулийн тогтолцоог санал болгож, давамгай байдлаар шийддэг биш Үндсэн хуульд заагдсан эрхийнхээ дагуу ард иргэд өөрсдөө хийх нь зүйтэй. Цэвэр мажоритор, холимог тогтолцоогоор сонгуулиа явуулах уу гэсэн санал асуулгыг ард иргэдээс санал аваад Сонгуулийн тухай хуульд үр дүнг нь тусгана” хэмээн онцлов.

Харин таван толгойн асуудлаар тэд, Эдийн засаг хүндрэлтэй үед Тавантолгойн орд газрыг ашиглах нь зүйтэй гэдэг байр суурьтай байна. Гэхдээ хамтарсан Засгийн газар байгуулах зөвшилцлийн баримт бичигт Тавантолгой болон Оюутолгойн орд газрыг ашиглахтай холбоотой асуудлыг иргэд олон нийтэд ил тод, УИХ-ын хяналтанд, одоо байгаа эдийн засгийн нөхцөл байдлыг муутгахгүйгээр явуулна гэж тусгасан. Энэ зөвшилцлийн хүрээнд УИХ-д оруулж ирж танилцуулга хийж, зөвшөөрлийг авч байж энэ гэрээ байгуулагдах ёстой хэмээн байр сууриа илэрхийллээ.

Ийнхүү МАН-ын бүлэг Таван толгойн асуудлыг УИХ-аар заавал хэлэлцүүлэх ёстой гэсэн АН-ын бүлгийн  шийдвэртэй нэг байр суурьтай байгаа гэдгээ дуулгав. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баталгаатай 2015-04-07 10:20:14
    Дутуу зохиулцан үхэр шиг хүн найз Жунайгаараа дамжуулаад 5 толгойн хувийг эзэмшдийншд.
    202.126.91.201
    Мэдэгдсэн Хариулах
  • сонгогч 2015-04-07 06:51:25
    Энэ 76 гэж бүх юманд хуруу дүрсэн бүгдийг мэдэгч мэргэжилтнүүд юм байх даа. ЗГ гэж байх хэрэг байна уу, гүйцэтгэгх засаглалыг огцруулна гэж айлгаад л
    169.132.18.1
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-04-07 06:25:00
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.245
    Мэдэгдсэн Хариулах
  • нэргүй 2015-04-07 06:13:20
    ажлын садаа чөдөрнүүд л харагдахын. хамтарч хямралаас гарнаа гэж амлаад ажил дээрээ унагааж гутааж байгаа харагдахын - хүрэлсүх олон хүн халлаа, зориуд юма
    202.21.96.90
    Мэдэгдсэн Хариулах