Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхааруулж байна
2015 оны 4 дүгээр сарын 3, 4-ний амралтын өдрүүдэд  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст  нийт 767 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  625 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 17 бүртгэгдэж,  18 хүн хүнд, хөнгөн гэмтсэн.  Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 3,  Зам тээврийн осолд 2 хүүхэд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 112  жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс  урьдчилан сэргийлж ажиллав .

Мөн нийслэлд их хэмжээний цас орж гудамж замд хальтиргаа гулгаа ихээр үүссэнтэй холбоотойгоор зам тээврийн осол, замын түгжрэл саатал бий болж хөдөлгөөний эрчим удааширсан.  Иймд жолооч та бүхэн цаг агаарын нөхцөл байдал, зорчих хэсгийн гадаргууны байдал, тээж яваа ачаа, хөдөлгөөний эрчимд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-04-07 06:39:16
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.245
    Мэдэгдсэн Хариулах