Том төслүүдийг гацаахыг оролдвол Баялаг бүтээгчид тэмцэнэ
Уул уурхайн томоохон төсөлд ханган нийлүүлэгчээр ажилладаг үндэсний компаниудын төлөөлөл өнөөдөр Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд УИХ-ын гишүүд, иргэний хөдөлгөөнүүдэд хандан мэдэгдэл хийлээ. Энэхүү мэдэгдлийг Эрдэс баялагийн эдийн засагч Л.Наранбаатар, Эклюсиф ХХК-ний захирал Г.Майцэцэг тэргүүтэй эрхмүүд хийсэн бөгөөд тэд “Баялаг бүтээгчдийн хөдөлгөөн” байгуулсан гэдгээ энэ үеэр мэдэгдсэн юм.

Ингээд тэдний гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Мэдэгдэл

Монгол Улсын Их Хурлын гишүүд, Иргэний хөдөлгөөнүүдэд

Монгол улсын Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг 2015 оны дөрөвдүгээр сарын 05 –ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл хийж, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг урагшлуулах зоримог шийдвэр гаргасанд баялаг бүтээгчид бид талархан хүлээн авч дэмжиж байна.

Том төслүүдийн хөрөнгө оруулалт гацаанд орсноор үндэсний олон зуун ханган нийлүүлэгч компаниудын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, зарим нь дампуурч, цаашид хэрхэх нь тодорхойгүй байдалд байна. Элдэв улстөржилт, хоосон популизм, газар шороо уул усаа хамгаалах гоё нэртэй хөдөлгөөнүүдийн балгаар олон төсөл хөтөлбөрүүд зогсож, Монголчууд хэдэн арван мянгаараа ажлын байргүй болж, ядуурч байна. Баялаг бүтээгчид бид энэ бүгдийг хангалттай ажиглаж, харж буулаа. Одоо дахин хүлээж, хүлцэж суух цаг бидэнд байхгүй.

Иймд уул уурхай, дэд бүтцийн чухал төслүүдээ урагш нь явуулсан шиг явуулж, дахин улстөржилт, элдэв популизмаар төслүүдээ гацаахгүй байхыг УИХ-ын эрхэм гишүүд болон иргэний хөдөлгөөнүүдэд уриалж байна. Хэрэв ямар нэгэн байдлаар том төслүүдийн үйл ажиллагааг гацаах оролдлого гаргавал Баялаг бүтээгчдийн хөдөлгөөний зүгээс эсэргүүцэж, ажлын байргүй болсон мянган мянган ажилласадынхаа  хамтаар үе шаттайгаар тэмцэх болно гэдгийг үүгээр мэдэгдэж байна.

Уул уурхай, дэд бүтцийн том төслүүдийн хөрөнгө оруулалт шийдэгдэж, гацаанаас гарснаар уналтад ороод байсан үндэсний ханган нийлүүлэгчдийн үйл ажиллагаа сэргэж, олон мянган ажлын байр бий болохын зэрэгцээ макро эдийн засгийн орчинд эерэг, нааштай өөрчлөлтүүд гарна гэдэгт бид итгэлтэй байна. Монгол Улс минь улам бүр хөгжин цэцэглэх болтугай.

Баялаг бүтээгчдийн хөдөлгөөн 2015 онын 4 сарын 5” гэжээ.

П.Наран

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-04-07 12:34:24
    ter tosol deer chini olon mongoliin sor bolson zaluus mergejil medlegee deeshlvvlj ajilladag hudalaa com n araas neeh yum meddeg yum shig bvlt bvlt vsreed bhin...
  • Иргэн 2015-04-07 09:25:12
    Заавал гадны компаниудтай хамтарч орох шаардлага байхгүй. Монголын нүүрсний бүх компаниудыг хамтарсан нэг компани болгоод ажиллуулах хэрэгтэй.Монголчууд чадна ш...
  • ХХ 2015-04-07 09:23:26
    Баялагийг хэн бүтээдэг юм бэ?
  • sd 2015-04-07 08:59:16
    teneg haragdaj bn buunii nohoi golognuud dalbaand n OT oos heden ajil avdag garuud bn dag
  • 21 2015-04-07 08:51:20
    Mongol ulsad ashiggui gereee ashiggui geree
  • bold 2015-04-07 08:43:41
    uul uurhain kompaniudad heregtei zuiliig ni gadnaas importolj oruulj ireed dundaas ni mungu zavshij bgaa humuusiig baylag buteegchid geh uu?
  • эрдэмтэн 2015-04-07 07:13:26
    жараахайнууд акулыг дэмжиж байж идүүлэв ээ
  • Businessman 2015-04-07 06:36:22
    End surug comment bichsen humuus bol uursduu yu ch hiideggui alhag zalhag archaagui amitad baigaa daa.
  • zochin 2015-04-07 06:25:04
    uursdiin biznes ni yavahgui bna yavuulaache gej helj bgaatai adilhan sonsogdoj bna, teneg yumnuud zunduu bhiimaa ulsaa zarah gsn,
  • хөх тэнгэр  2015-04-07 06:05:14
    Нийт ард түмэн үндэсний эрх ашигт хохиролтой гэрээг байгуулж өөрсдийн бизнесийг явуулах гэж хүчлэх ч олигтой хүний ажил биш дээ.
  • Дэмжиж байна 2015-04-07 04:44:10
    Улс төрчдийн хувийн тоглолтоос болж бизнес нурж, олон түмэн ажилгүй болж байна. Улс орон дампуурч байгааг харсаар "хонь" шиг ноомой явах уу, тэмцэнээ
  • altan 2015-04-07 03:37:32
    baylagiig herhen buteeh gedeg bol tusdaa oilgolt.Ard tumniig nemj orond oruulah gej baihad tednees jaahan haylgiig ni hurteh bas neg oilgolt.
  • Болд 2015-04-07 03:07:23
    Майцэцэг бол жинхэнэ баялаг бүтээгч, Exclusive брэндийг бий болгож байгаа.
  • zochin 2015-04-07 02:41:57
    Yuniih ni bayalag buteechid ve ugaadas dolooson nohoin gulugnuud bj...
  • zochin 2015-04-07 01:45:56
    Naranbaataraa chi yuhev de, yun bayalag buteegch baidiin, baidag bayalagiig mini avdag companiudiin ajliig hulsuur hiij ugdug biz de
  • Иргэн 2015-04-07 01:44:21
    Оюу-толгой шиг болох гэж байгаа юм. Баахан мөнгө зээлж аваад тараагаад тэгээд сүүлд нь хүү, хүүгийн хүү гэх мэтчилгэнээр өрөнд оруулаад гадныхан идэш болно.
  • g 2015-04-07 01:30:08
    TT tosoliiiig gatsaah hun haaana ch baihgui eee harin NOMER 1 undesniii erh ashigt niiitsen baih estoi shuudeee ta nar eh ornooo hud...
  • 1958.mn 2015-04-07 01:29:21
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • irgen 2015-04-07 01:24:12
    5khan tsaasnii tuluu ekh ornoo khudaldakh geed geed temtseed bna uu?
  • Зочин 2015-04-07 01:23:23
    Сөрсөн базаа хийхийм биз дээ.
  • Нохойтох 2015-04-07 01:17:43
    Ямар ч чадамжгүй УИХ, Засгийн газар. Болдогсон бол тараах хэрэгтэй. Эд нараас олтгтой юм гарахгүй нь ээ.
  • ИРГЭН 2015-04-07 01:17:07
    САЙХАНАА МӨНГӨ АМЛАА ЮУ?? ЭНЭ ЗАЛУУЧУУД УХААНТАЙХАН БАЙГАА Ч ХЭН НЭГ УЛС ТӨРЧ САЙДЫН ЗАРМАНД БҮҮ ОР ЗА ЮУ
  • Ноёд 2015-04-07 01:16:07
    Энэ төслүүдийг гацаах хэрэггүй. Засгийн газар, Уих нь хэл амаа олоод ажилчихаж чадахгүй яана даа. АН танигдаж байна даа. Би дахин дэмжихгүй ээ.