АНУ-ын “Комбо Нуво” хамтлаг Монголд хамтарсан уран бүтээлээ туурвина
Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам, “Их Талын Жазз” төрийн бус байгууллага, Нью Йоркийн Их Сургуулийн Жазз Хөгжмийн Тэнхимтэй хамтарсан соёл, урлагийн солилцооны төслийн үйл ажиллагааны хүрээнд АНУ-ын Нью Йоркын их сургуулийн жазз факультетийн захирал Дэвид Шроёдер тэргүүтэй “Комбо Нуво” хамтлагийн шилдэг жазз мастер, багш, хөгжимчид болон Монголын Үндэсний Морин Хуурын Чуулгын хамтарсан тоглолтыг зохион байгуулах гэж байгаа ажээ.

“Комбо Нуво” хамтлаг нь Нью Йоркийн шилдэг уран бүтээлчид болох аман хуурч, уран сайхны найруулагч Дэвид Шроёдер, “Saturday Night Live” хамтлагийн ахлагч саксфонч Ленни Пиккет болон алдарт хөгжмийн найруулагч, хөгжмийн зохиолч Рич Шимариа зэрэг бусад уран бүтээлчдээс бүрдсэн чөлөөт сэтгэмжээр тоглодог хамтлаг юм. Тус хамтлаг нь жазз болон сонгодог хөгжмөөс  аваад блюз болон олон орны ардын хөгжмийг хүртэл маш олон төрлийн хөгжмийн төрөл, жанрыг уран бүтээлдээ тусгадаг. Комба Нуво хамтлагийн гишүүд Майлс Дэвис, Рави Шанкар, Элтен Жонн, Ио Ио Ма, Паул Симон, Натали Кол, Дэв Дуглас, Оскар Кастро Невес, Рэнди Брекер болон Товер оф Повр зэрэг домог болсон уран бүтээлчидтэй хамт тоглож байжээ. Ийнхүү маш олон туршлагатай уран бүтээлчдийг нэгтгэснээрээ тус хамтлаг жинхэнэ жазз хөгжмийн гайхамшгийг бүтээж чаджээ.

Энэхүү соёл, урлагийн солилцооны хөтөлбөрийн хүрээнд Комбо Нуво хамтлаг Монголын жазз уран бүтээлчидтэй хамтарсан тоглолтоо зургаадугаар сарын 1-4-ний хооронд “UB Jazz Club”-д тоглох хийх бол зургаадугаар сарын 5-д Үндэсний Дуурь Бүжгийн Эрдмийн театрт Монголын Морин хуурын чуулгатай хамтарсан тоглолтоо зөвхөн нэг удаа тоглох юм байна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.