Целлюлит нь таргалалт уу, өвчин үү?
Та өөрийгөө толинд хар даа. Илүүдэл жинтэй бүсгүйчүүд толинд биеэ сайн хараарай. Таны гуя, өгзөг, ташаа, гарын дээд хэсгээр томорч хатууран биеийн галбирыг чинь өөрчилж vv. Арьсан дээр чинь чихэлдсэн мэт өөхний зангилаа ил гаран, арьсанд олон тооны хонхор үүсэж жүржийн хальс мэт болсон байна уу. Мөн арьсны жижиг капиляр судас өргөсөн тодорч, арьс зөөлөн уян хатан чанараа алдан хуурайшиж хөгширсөн юм шиг харагдана. Эвсэл гараар дарж үзэхэд хүйтэн, өвчтэй, гадны нөлөөллөөс амархан хөхрөөд байна уу. Ийм шинж тэмдгүүд танд байвал целлюлитын талаар мэдэх шаардлагатай болжээ. Ихэнх эмэгтэй янз бүрийн тураах биологийн бэлдмэл, цай ууж, хоолоо сойж  дасгал хийн жингээ хасч байгаа хэдий ч арьсанд гарсан дээрх өөрчлөлтүүд хэвээр байх юм, эсвэл гуя, гарын дээд хэсэг дэх хатуу нь арилсангүй гэсэн өгүүлэл тавьдаг.
 
Эрдэмтэд өнөөг хүртэл целлюлит нь өвчин үү, гоо сайны дутагдал уу гэдэг дээр нэгдсэн дүгнэлт гаргаж чадаагүй байна. Гэхдээ целлюлитыг өвчний биеэ даасан хэлбэр биш гэж үзэж байгаа бөгөөд ийм ч учраас үүний эсрэг авах арга хэмжээг гоо сайхны салонууд хийж байгаа юм. Нөгөө талаас нь үзвэл целлюлитын эсрэг авах арга хэмжээ нь бие организмын дотоод орчны тэнцвэржилтийг хэвийн байлгахад чиглэгдэж байгаа учраас эмчилгээний нэг хэлбэр юм.
 
Целлюлит гэж вэ?
 
 Францын эмч нарын баталж байгаагаар целлюлит нь энгийн нэг өөх биш бөгөөд организмд илүүдэл ус хадгалагдсанаас үүсдэг гэнэ. Эмэгтэй горман эстроген, ус, бодисын солилцооны дүнд үүссэн биед хэрэггүй нэгдлийн харилцан үйлчлэлийн дүнд бий болдог бөгөөд хэрэв хайхралгүй орхивол үений өвчин үүснэ гэж баталдаг. Шинжлэх ухааны хэллэгээр целлюлит гэдэг нь лимфийн судасны урсгал ба микроциркуляцийн алдагдлын улмаас арьсан доорх өөхөн давхаргад бүтцийн өөрчлөлт орсныг хэлж байгаа бөгөөд өөхөн эд эсэд зогсонги байдал үүсч тэжээлийн дутагдалд ордог. Ингэсээр эд эс шаардлагатай тэжээлийн бодисоо гаднаас авч чадахгүй, бодисын солилцооны бүтээгдэхүүнээ гадагш ялгаруулж чадахаа больж, өөхөн эд эсэд хордлого үүссэн, аажмаар бөх бат соривжсон өөрчлөлт гардаг. Тийм болохоор целлюлит нь дан ганц гоо сайхны эмгэг биш бөгөөд бие махбодод өөрчлөлт үүсч байгаа шинж юм.
Целлюлит биеийг хордуулах уу?
 
Сүүлийн vеийн баримталж байгаа онолоор амьдралын чухал эрхтэн хэл, гуя, өгзөг, хэвлий, гарын дээд хэсгийн арьсан доорх өөхөн эдэд хорт бодис хуримтлагдсанаас целлюлит үүсч байна гэж үзэж байна. Целлюлит байнаа гэдэг нь организмыг цэвэрлэх үйл ажиллагаа алдагдаж, бие чинь бохирдож байна гэсэн үг. Иймд таны биед целлюлит байгаа бол яаралтай үүнээсээ салах хэрэгтэй. Учир нь таны биед их хэмжээний хор, хог хаягдал хуримтлагдсан нь целлюлит гэсэн нэрээр илэрч байгаа юм. За энэ яахав, гээд анхааралгүй орхивол таны биед үений өвчин үүсгэх ус хуримтлагдсаар ноцтой өвчинд хүргэнэ. Зарим эрдэмтэд целлюлит үүсч байна гэдэг нь бие махбодио хорноос цэвэрлэх цэвэрлэгээ хэрэгтэй гэж анхааруулж байгаа сануулга юм гэж ч үздэг. Тиймээс бид гэр орноо байнга цэвэрлэж байдаг шиг бие организмаа ч цэвэрлэж байх шаардлагатай юм.
 
Хэзээ бий болдог вэ?
 
 Эмэгтэйчүүдтэй ярилцаж байхад ихэнхдээ төрсний дараа юм уу эсвэл жирэмcнээс хамгаалах эм хэрэглэсний дараа целлюлит үүссэн гэдэг. Целлюлит яг хэзээ үүсдэг юм бол. Целлюлит бэлгийн бойжилтын үе, жирэмслэлт, төрсний дараа, жирэмснээс хамгаалах, гормоны эм хэрэглэсний дараа болон цэвэршилтийн үед голлон үүсдэг байна. Үүсэх шалтгаан нь ч хэд хэд байдаг. Гормоны алдагдал буюу бамбай булчирхайн үрэвсэл, өндгөвчний ййл ажиллагааны алдагдал болон бусад гормоны өөрчлөлтөөс шалтгаална. Мөн буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол, архаг стресс, удамшлаас дамждаг гэсэн судалгаа бий.
 
Целлюлит, таргалалт хоёр өөр үү?
 
Энэ ялгааг хүмүүс төдийлөн сайн мэддэггүй. Эрчүүдэд цэвэр таргалалт тохиолддог бол илүүдэл жинтэй эмэгтэйг целлюлит үргэлж дагалдана. Энэ нь эмэгтэйчүүдийн физиологийн онцлогтой холбоотой. Таргалалт амьдралын ямар ч үед үүсдэг бол целлюлит гормоны өөрчлөлтийн үед л илэрнэ. Тухайлбал, целлюлит нь биеийн хэсэг газрыг хамарч, тухайн хэсгийн арьс жүржийн хальс мэт хонхойж хэлбэрээ алддаг. Мөн холбох эд уян хатан чанараа алдаж, цусны эргэлт алдагддаг. Харин таргалалт биеийн бүх хэсгийг хамарсан ч арьс гөлгөр байдаг. Холбох эд уян хатан чанараа алдахгүй төдийгүй цусны эргэлт хэвийн байдаг.
 
Целлюлитын үед судас дарагдаж цусан хангамж муудах, буруу эргэлт үүсэх нь бий. Үүнээс үзэхэд таргалалтын эмчилгээг илүүдэл жинтэй үед хийдэг бол целлюлитын эмчилгээг анхны шинж тэмдэг илрэхэд хийх шаардлагатай билээ.
 
Яагаад эрэгтэй хүнд байдаггүй юм бол?
 
Целлюлит нь зөвхөн эмэгтэйчүүдэд үүсдэг бөгөөд эрэгтэй хүнд үүсдэггүй хэд хэдэн шалтгаан байдаг. Тухайлбал, эмэгтэй хүний өөхөн эд нь биеийн ерөнхий жингийн 25 хувийг эзэлдэг байхад эрэгтэй хүнийх 12 хувь байдаг. Өөрөөр хэлбэл, эмэгтэй хүн эрэгтэйгээс хоёр дахин их өөхтэй байдаг гэсэн үг. Мөн энэ нь эрэгтэй, эмэгтэй хүний арьсан доорх өөхөн эдийн бүтэцтэй холбоотой.
 
Целлюлит нь зөвхөн нэг хэлбэртэй байдаг уу?
 
Үгүй гэнэ. Та өөрийнхөө биед целлюлит байгаа эсэхийг мэдэхийн тулд дараахь зөвлөгөөг сайн уншаарай.
 - Хатуу целлюлит нь залуу амьдралын хэмнэл ихтэй эмэгтэйчүүдэд тохиолддог бөгөөд суух, хэвтэх босоход өөрчлөгддөггүй. Зөөлөн целлюлит нь идэвхтэй биш, хөдөлгөөн багатай эмэгтэйчүүдэд үүсдэг бөгөөд суух, хэвтэх, босох үед хэлбэр нь өөрчлөгдөнө. Хаван хэлбэрийн целлюлитын үед доод мөчнүүд хэмжээгээр томордог төдийгүй энэ үед хөлийн шилбэнд ч үүсдэг. Дарж үзэхэд хонхойж, хавангийн шинж тэмдэг илэрнэ. Холимог хэлбэрийн целлюлит биеийн янз бүрийн хэсэгт үүсдэг бөгөөд хатуу, зөөлөн янз бүр байна.
 
Целлюлит нь үе шаттай юу?
 
Дөрвөн үе шаттай гэж хэлж болно. Нэгдүгээр үед капиляр судасны урсгал удааширч, судасны хананы нэвчилтийн чанар ихэснэ. Энэ үед нүдэнд харагдах шинж тэмдэг үгүй боловч, бага зэрэг хавагнаж, гадны нөлөөнд амархан хөхөрдөг. Дараагийн үед хавагнана. Лимфийн судаснууд дарагдаж, хор хуримтлагдана. Арьсыг чимхэж үзэхэд жүржийн хальс мэт цоохортож харагддаг. Целлюлитын гуравдугаар үед өөхөн эс няцарч усан үзмийн хонхорцог мэт болж сорвижно. Арьсанд том жижиг зангилаанууд үүсэж хавагнана. Арьсны температур буурч цайрах бөгөөд дарж үзэхэд хөндүүр байх төдийгүй хүйтэн байна. Дөрөвдүгээр үед хаван нэмэгдэнэ. Венийн судасны цусны эргэлт алдагдан, хүчилтөрөгч дутагдана. Сорвижилт их талбайг хамардаг. Энэ үед арьстай наалдсан том том зангилаа, хонхорхойнууд үүснэ. Арьс өнгөө алдан хуурайших бөгөөд тэмтэрч үзэхэд хүйтэн, өвдөмтгий болсон байдаг.
 
Яаж эмчлэх вэ. Эдгэрэх үү?
 
 Мэдээж, эдгэрнэ. Целлюлитын хэлбэр, үе шатаас хамаарч эмчилгээ нь өөр өөр байдаг ч зайлшгүй хэд хэдэн эмчилгээг хавсарч хийдэг юм. Та целлюлиттай гэдгээ мэдсэн бол мэргэжлийн эмчид хандан программын дагуу эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Өвдөлт зовиургүй юм гээд анхаарахгүй яваад байвал энэ нь цааш цаашдаа эдгэрэшгүй өвчин үүсгэх голомт нь болдог юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.