Зөвшөөрөлгүй ашиглаж байгаа нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж, тохижуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлж, тохижуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/241 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүйгээр ашиглаж буй нийтийн эдэлбэрийн газрыг энэ оны 5 дугаар сард багтаан чөлөөлөх ажлыг зохион байгуулах, чөлөөлөгдсөн газрыг тохижуулах арга хэмжээ авч ажиллана.
 
Нийтийн эдэлбэрийн газрын ашиглалтад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг тухай бүр нь арилгаж, зохих зөвшөөрөлгүй газар дээр барилга байгууламж барьсан эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн этгээдийн газрыг чөлөөлж, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах юм. Мөн зөвшөөрөлгүй барилга байгууламжийг инженерийн дэд бүтцээр хангахыг зогсоох, зөвшөөрөлгүй барилга байгууламжийг инженерийн дэд бүтцээр хангасан албан тушаалтанд “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын дагуу хариуцлага тооцож   ажиллахыг   нийслэлийн   Өмчийн   харилцааны   газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, Ус сувгийн удирдах газарт даалгалаа.
 
Захирамжаар үүрэг болгосон ажлын үр дүнг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд энэ оны 6 дугаар сард багтаан танилцуулахыг дүүргүүдийн Засаг дарга, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.