Ц.Сандуй цусаа хандивлалаа
Хэлж ирдэггүй, хийсэж  ирдэг байгалийн гамшиг, аваар ослын үед эрдэнэт хүний амь насыг аврах эцсийн найдвар болсон Цусны төвд Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, намын гишүүн 100 гаруй залуусын хамт цусаа өглөө.Удахгүй болох Нийслэлийн МАН-ын хорооны 90 жилийн ой угтсан 26 хоногийн аяны хүрээнд өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулсан юм.Өдөрлөгийн үеэр нарийн мэргэжлийн эмч нар үнэгүй үзлэг хийсэн байна. Цусны төвийн явуулын багийнхан хүний амь аврах үйлсэд чин сэтгэлээсээ оролцсон залуучуудад талархлаа илэрхийлж, зөвлөмж өгсөн юм.
 
Цусаа хандивлах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдэг  ташаа ойлголт иргэдийн дунд байдаг.  Тэгвэл тогтмол цусаа өгдөг донор хүний бие эрүүл чийрэг, зүрхний шигдээсээр өвчлөх магадлал  30 хувь бага  байдгийг шинжлэх ухаан нотолсон.  Нэг удаа  350-400 грамм цус өгөхөд 24 цагийн дотор нөхөгдөж, 21 хоногийн дотор эсийн төвшинд бүрэн төлждөг байна. Хүний биед агуулагдах таван литр цуснаас нэг удаа 350-400 грамм цус авах  нь өчүүхэн бага хэмжээ бөгөөд цусаа өгснөөс хойш эрэгтэйчүүд хоёр, эмэгтэйчүүд гурван сарын дараа дахин цусаа хандивлахыг мэргэжлийн хүмүүс зөвлөдөг юм байна. Түүнчлэн тогтмол цусаа өгдөг донорууд хэзээ ч цус багадалтаар өвчилдөггүй, харин ч цус алдалтыг тэсвэрлэх чадвартай болдог гэнэ.
 
Бусдад түгээх
  • gplus