Luxury King Tower apartment-ын төлбөрийн онцгой нөхцөл
Хотын төвөөс 3 км зайд, хотын хамгийн том Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй зэрэгцэн орших Deluxe Marshall Village хотхоны Luxury King Tower apartment-ын 3-р ээлжийн орон сууц бэлэн болж ашиглалтанд орлоо. Та цонхоороо Богдхан уул, Хатан Туул гол, их хотыг тэр чигээр нь тольдон харах бөгөөд хотын хамгийн цэвэр агаартай хотхонд тав тухтай тайван амьдрах боломжийг бид бүрдүүллээ.

Бид 3-р ээлжийн байрандаа зориулж төлбөрийн хамгийн уян хатан, ухаалаг нөхцлүүдийг зөвхөн танд санал болгож байна.

Luxury King Tower apartment нь Diamond, Crystal гэсэн ангилалтай бөгөөд Diamond ангилал буюу давхартаа 2 айлтай, шалнаас тааз хүрсэн өндөр цонхоор өдрийн турш нарны гэрэл тусаж, баруун, зүүн, урд гээд бүх зүгрүү харах боломжтой орон сууцыг сонгосноор та банкны зээлэнд хамрагдаж, сарын хүүгээ 0,9%-аар тооцуулах боломжтой юм.

Crystal ангилал нь давхартаа 4-6 айлтай бөгөөд Засгийн газраас хэрэгжүүлж буй 8% зээлэнд хамрагдах боломж бүхий орон сууцаас эхлэн 4 өрөө хүртэл өрөөний олон сонголттой.

Та урьдчилгаа 50% төлөөд үлдэгдэл төлбөрөө хугацааны графикын дагуу хүүгүй төлөх мөн Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Хас банкуудын зээлэнд хамрагдах зэрэг төлбөрийн хамгийн уян хатан бүхий л боломжуудыг бид олгож байна.

 Тансаг зэрэглэлийн ухаалаг орон сууцанд та бүхнийг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 91918226, 88114186, 91114064

 
Бусдад түгээх
  • gplus