Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болно

08.30 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн Хангарди ордны 14 давхарт болно. Зөвлөгөөнөөр нийслэлийн өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар дүүргийн удирдлагууд мэдээлэл өгч, цаг үеийн асуудлыг хэлэлцэнэ. Хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор нийслэлийн Засаг дарга холбогдох албаныханд үүрэг өгнө.

11.00 цагт Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар Япон Улсын Засгийн газрын Төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд 1 тэрбум иен /16.7 тэрбум иен/-ийн өргөт бүхий “Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”, “Орон нутагт үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн Засгийн газрын солилцох Ноот бичигт гарын үсэг зурна.

12.00 цагт Хуульчдын танхимд хуулийн сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулдаг "Mock trial" шүүхийн мэтгэлцээний тэмцээний шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.

12.00 цагт Эрдэнэс Монгол ХХК-ийн 106 тоот өрөөнд Монгол Улсад мөрдөгдөж буй стандарт, журмын дагуу тусгай зориулалтын авто зам ашиглан тээвэрлэлт хийх, байгаль орчныг хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах зорилгоор санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zar 2015-04-11 16:34:48
    http://referralvibe.com/?reff=21608
  • 1958.mn 2015-04-06 01:26:26
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!