Бан Ги Мун Украины шинэ Ерөнхийлөгчийг дэмжив
ҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Украины Ерөнхийлөгчийн сонгуульд илт давуу са­налаар тэргүүлсэн Петро Порошенкотой утсаар ярьжээ.

Тэрбээр түүнд ялалт байгуулсанд баяр хүр­гээд, улсынхаа дотоодын аюул­гүй байдал, улс төрийн тогтвортой байдлыг хан­гахыг хүсч, найдаж бай­гаагаа илэрхийлсэн байна. Мөн Украины дотоодын сөргөлдөгч талуудтай ойл­голцож, хөрш орнуудтай яриа хэлэлцээр өрнүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлжээ.

НҮБ-ын Аюулгүйн зөв­лөл өнгөрсөн лхагва гарагт Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хэлэлц­сэн. Олон улсын хамтын нийгэмлэгийн дий­лэнх улс бизнес эрх­лэгч, “Шо­коладны хаант улс”-ын эзэн гэгд­дэг Петро Порошенког Ерөн­хий­лөг­чийн сонгуульд ялалт бай­гуулс­ныг хүлээн зөв­шөөрөх хандлагатай бай­­на.
Аюулгүйн зөвлөлийн хурлын үеэр НҮБ-д суугаа ОХУ-ын төлөөлөгч Виталий Чуркин Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунд хандан “Украины эрх баригчид зүүн нутагт цэргийн тусгай ажиллагаа явуулахаа нэн даруй зог­соох шаардлагатай” гэжээ.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.