Ой тогтоолтын улсын аваргууд өнөөдөр тодорно
Монголын оюун ухааны академиас  санаачлан зохион байгуулж буй “Ой тогтоолтын улсын аварга-2015” оюуны спортын тав дахь удаагийн тэмцээн хоёр үе шаттай явагдаж байна. Эхний шалгаруулалт гуравдугаар сарын 20-ны өдөр болж,  120 тамирчин оролцсоноос эцсийн шалгаруулалтад өрсөлдөх тамирчид тодроод байгаа юм. Харин сүүлийн шалгаруулалт өнөөдөр 08.30-18:00 цагийн хооронд Монгол - Япон төв дээр явагдана.

Эцсийн шатны шалгаруулалтад нийт 50 /бага-10, дунд-30, насанд хүрэгч-10/ тамирчин  ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөнө. Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Х.Хатанбаатар ажиллах юм. Тамирчдын гаргах амжилтууд Дэлхийн чансаанд бичигдэнэ.

Энэхүү тэмцээн нь Монголын оюунлаг хүүхэд, залуусыг хөхүүлэн дэмжих, эх орныхоо нэрийг дэлхийн түвшинд гаргах оюуны спортын тамирчдыг тодруулах, хүн бүр оюуны чадамжийг дээд зэргээр ашиглаж болдгийг харуулах зорилготой юм. Ой тогтоолтын тэмцээн дараах төрлүүдээр явагдана.

1. Хоёртын тоолол
2. Тооны марафон
3. Тооны марафон-Хурд
4. Багананд өгөгдсөн үгс
5. Түүхэн үйл явдал
6. Хийсвэр зураг
7. Нэр, зүс царай
8. Хөзөр-Хурд
9. Хөзрийн дараалал
10. Дуут цифр

Нас насны ангилалд төрөл тус бүр дээр эхний гурван байр шалгаруулж цом, медаль, өргөмжлөл мөн тэргүүлсэн тамирчдад цом гардуулах ажээ. Нийлбэр оноогоор эхний гурван байрт орсон тамирчдад 500 мянган төгрөгөөс нэг сая төгрөгийн шагнал олгох юм байна. Тэмцээний ивээн тэтгэчээр “Рапид Девелопмент Групп” ХХК, “Төгс Эрдэм Сан” ТББ, “Мөнхийн үсэг” ХХК болон мэдээллийн ивээн тэтгэгчээр ЗА телевиз, Оlloo.mn сайт ажиллаж байгаа юм.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.