Хан-Уул дүүргийн хорио цээрийн дэглэм үргэлжилж байна
Хан-Уул дүүргийн 13-р хороонд байрлах “Гроватз” компанийн гахайн аж ахуйд “Гахайн сонгомол мялзан” өвчин гарсан болох нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тул дүүргийн Засаг дарга 2015 оны дөрөвдүгээр сарын хоёрны өдөр захирамж гарган хорио цээрийн дэглэм тогтоосон.

646 гахайд эрүүл мэндийн үзлэг, тандалт хийх, өвчтэй болон сэжигтэй гахайг тусгаарлах, байр, орчны ариутгал, халдваргүйтгэл хийх зэрэгт мэргэжлийн хяналтын байгууллага байнгын хяналт тавьж байна. Мөн гахайн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хороодын Засаг дарга, цагдаагийн хэсэг, иргэн, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлжээ. Одоогоор 81 торойнд өвчний шинж тэмдэг илэрч, 10 торой үхээд байна.

“Гроватз” компанийн нэрийн барааны дэлгүүрээр худалдаалж байсан 50 кг гахайн мах, махан бүтээгдэхүүнийг шинжилгээний хариу гарах хүртэл түр хугацаагаар битүүмжиллээ.

 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХУД-ийн Засаг даргад 2015-04-04 06:12:47
    ХУД-ийн Яармагийн зам, Айдсын давааны зам, Сонгино хавьд малтай иргэд олон тоогоор бууж эхлээд байна.тэднийг нүүлгээч ээ, нэг сая илүү хүн амын эрүүл мэндийг ан...
    122.201.31.184
    Мэдэгдсэн Хариулах