Шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нийслэлийн Засаг даргын 2015 оны А/248 захирамж гарлаа.

Захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалтын хэвийн найдвартай үйл ажиллагааг хангаж, ус гаргуур, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг шуурхай зохион байгуулж, техник, хэрэгслийн ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах, үерийн ус чөлөөтэй нэвтрэх боломжийг алдагдуулж байгаа зохисгүй зөрчил, дутагдлыг холбогдох дүүрэг, аж ахуйн нэгж байгууллагаар арилгуулах арга хэмжээ авах, дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах үерийн хамгаалалтын барилга байгууламж, ус хуримтлагддаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдал, цас, мөсийг тухайн орчны оршин суугчдын оролцоотойгоор 2015 оны 04 дүгээр сарын 10-ны дотор цэвэрлэх, шар ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна.

              Цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас  гол горхи, цөөрмийн мөсөн дээгүүр тээврийн хэрэгслээр зорчих, мал туух зэргээс болж, мөс цөмөрч хүний амь нас, эд материалын хохирол учрах эрсдэлтэйг иргэдэд сэрэмжлүүлж, хориглосон газарт тэмдэгжүүлэлт хийж, хүн хүч машин тоног төхөөрөмжийг бэлэн байдалд байлгах, шаардлагатай тохиолдолд шуурхай арга хэмжээ авч ажиллана.

            Мөн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ойролцоо баригдсан түүний найдвартай үйл ажиллагааг алдагдуулж буй иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоох, газар чөлөөлөх арга хэмжээг зохион байгуулахыг дүүргүүдийн Засаг дарга нар, Өмчийн харилцааны газар, Мэргэжлийн хяналтын газарт тус тус даалгасан байна.

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.