“Гэгээн муза” наадамд нэр дэвшигчдийн батламжийг гардууллаа
“Гэгээн муза” академиас жил бүр зохион байгуулдаг  драмын урлагийн шилдгийг шалгаруулах  “Гэгээн муза” наадам энэ жил 12 дахь удаагаа ирэх тавдугаар сард зохион байгуулагдахаар товлогдсон.  Тэгвэл наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд мэдээллийнхээ эхэнд “Гэгээн муза” наадам энэ жил албан ёсоор олон улсын наадам  болон батламжлагдсан гэдгийг дуулгалаа.

Энэ жилийн наадам дөрвөн төрөлд шилдгийг шалгаруулах бөгөөд нийтдээ есөн орны уран бүтээлчид оролцохоор  бүтээлүүдээ ирүүлжээ. Ингээд өнөөдөр наадамд оролцогчдод нэр дэвшигчийн батламжийг гардуулан өглөө.12 дахь удаагийн Гэгээн муза наадам Хөгжимт жүжгийн төрөл, Хүүхдийн жүжгийн төрөл, Нэг хүний жүжгийн төрөл, Хүүхэд оролцооны бүтээл гэсэн төрлүүдээр шилдгийг шалгаруулах юм байна.

Наадмыг зохион байгуулагчид энэ жил драмын жүжгийн төрөлд  шаардлага хангасан бүтээл ирээгүй тул энэ төрлийг хассан гэдгийг хэллээ. Мөн инээдмийн жүжгийн төрлийг ч мөн хасчээ. Учир нь энэ төрөлд ганцхан бүтээл оролцохоор мэдүүлэг ирүүлжээ. Харин драмын жүжгийн төрөлд нэр дэвшиж буй бүтээлээс дор хаяж гурваас дээш уран бүтээлч “Гэгээн муза” наадмын номинациудад нэр дэвшсэн тохиолдолд энэ жүжгийг  нэр дэвшүүлж батламжлах учиртай аж. Гэвч энэ жил гурваас дээш төрөлд нэр дэвшсэн бүтээл драмын төрөлд нэр дэвшээгүй байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bataa 2015-04-05 06:26:20
    Хятадын МОНГОЛ гээд бгаа БАЯРЦОГТЫГ та нар ингээд сөгдүүлээд асуугаад өгөөч,чадахгүй дээ,,Хятадуудаас мөнгө аваад бөгсөнд чинь чихэх байлгүй ,БОСОО ХӨХ МОНГОЛ,Х...
    103.26.193.194
    Мэдэгдсэн Хариулах