Дэлхийн түүхэнд гарч байсан алдаанууд
“Ээ хөө мартчихаж!!!” хэмээн уулга алдан босож ирэх тоолонд ямар нэгэн муу зүйл болсон байх магадлал өндөр байдаг. Тэгвэл дэлхийн түүхэнд бичигдэх хүртлээ мартсан нөхдүүд нэлээдгүй байдаг ажээ. 


Gimli Glider

1983 оны 7 сарын 23-ны өдөр Канадын Монреал хотоос Эдмонтон хотруу нисэж явсан Air Canada компанийн 143 дугаартай хөлгийн багийг оролцуулаад 69 зорчигчтой Боинг 767-233 онгоцны хянах самбарт шатахуун дуусаж байгаа дохио гэнэт өгсөн нь нисгэгчдийг багагүй сандаргасан явдал болжээ. Үнэхээр бидний ярьдагаар шар гэрэл нь ассан байсан бөгөөд онгоц 12000 метрийн өндөрт замынхаа дөнгөж хагаст ороод байсан тул хөлгийн багийнхан эхэндээ түлшний насос эсвэл түлшний системд эвдрэл гарсан гэж үзэн ойрлцоо орших Виннипег хотын буудалтай холбоо барин ослын буулт хийхээр бэлдэж байх үед шатахуун дууссан дохио хангинаж, эхлээд баруун дараа нь зүүн хөдөлгүүр унтарчээ. Хөдөлгүүрүүдийг асаах гэж оролдсон боловч амжилтгүй болсон тул онгоцыг газардуулах арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Нэг талаас хөлгийн ахмад Пийрсон нисэх хүчинд цэргийн алба хааж байхдаа хөдөлгүүргүй онгоцоор олонтаа нисэж байсан туршлагатай нэгэн байсанч нөгөө талаас БОИНГ 767-233 мэтийн зорчигч тээврийн онгоцоор ийм үйлдэл хийх нь байж боломгүй эрсдэлтэй алхам юм. Гэвч тэдэнд өөр гарц байгаагүй учир онгоцыг хөдөлгүүргүй онгоцоор хэрхэн буулт хийдэг зарчмаар буулгах шийдвэрийг ахмад гаргасан. Тэндэнд хамгийн ойрхон бас хурдаа аажимаар хасаж, боломжийн өнцөгөөр өндөрөө хасаж бууж болох хамгийн тохиромжтой нэг зурвасыг туслах нисгэгч олж чадсан нь Виннипег нуурын эрэг дээрх Гимли хотын ашиглалтаас гарсан агаарын зурвас байжээ. Энэ нь цагтаа Канадын агаарын цэргийн хүчний бааз байсан бөгөөд ашиглахаа больсноос хойш машины уралдаан болдог газар болсон байсан юм. Ахмад Пийрсон цэрэгт байх үедээ энэ буудалд нэлээн хэдэн удаа бууж байсан учир нислэгийн зурвасын урт болон бусад үзүүлэлтийн талаар мэддэг байжээ. Нэгэнт хөдөлгүүр ажиллахгүй байсан учир онгоцны арын дугуйнуудыг өөрийн жингээр нь унагаж буулгаж чадсан бол харин урд дугуй нь буулгаагүй юм.  Ингээд нисгэгч нар зөвхөн хөлгийн ахмад Пийрсоны ур чадварт найдан онгоцыг буулгасан бөгөөд агаарт байхдаа хурдаа сайн хассан, тухайн үед болж байсан уралдааны зам зассан хаалт мөргөх, урд хэсгээрээ газар дээр гулсаж байсан зэрэг хүчин зүйлүүдийн ачаар онгоцыг зогсоож чадсан бөгөөд буух үед урд хэсэгт гарсан түймрийг нисэх зурвас дээр уралдаан зохион байгуулж байсан нөхдүүд унтраасан байдаг.  


Газардсаны дараа
Нийт 69 зорчигчоос 10 хүн хөнгөн гэмтсэн, Гимлигийн халин нисэгч онгоц /Gimli Glider/ гэсэн нэртэй болсон  энэ ослын хамгийн гол буруутан нь Канадын агаарын тээврийн компани Английн империал хэмжиглэхүүний системээс метрийн системд шилжин орсноо мартан литрээр тооцогдох хэмжээгээр шатахуун хийхийн оронд галлоноор тооцон нийт хийх ёстой шатахууны хагасыг хийсэн байсан нисэх буудлын шатахуун цэнэглэсэн нөхдүүд болж таарсан.


Ахмад Боб Пийрсон
 
‘Gimli Glider’ нэрээрээ алдаршсан онгоыг сэргээн засварлаж 2004 он хүртэл ашигласан. 1985 он ахмад Пийрсон болон туслах нисгэгч Квинтал нар Олон улсын агаарын тээврийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Fédération Aéronautique Internationale –ыг гардсан


Сэргээн зассан байдал
 
Uno
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.