Үндэслэлгүйгээр нэмэлт төлбөр шаардсан эмчид сахилгын шийтгэл ногдуулжээ

Авлигатай тэмцэх газар Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ДОХ, бэлгийн замаар дамжих өвчний кабинетийн эмч Д.Цэвэлмаатай холбоотой асуудлаар гомдол ирсэн байна. Гомдлын дагуу асуудлыг шалгаж шийдвэрлэсэн байна.  

Д.Цэвэлмаа нь 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Франц Улсын иргэнээс шинжилгээний төлбөрт 20 мянган төгрөг бэлнээр нэмж өгөхийг хууль бусаар санал болгосон байна. Үйлчлүүлэгч нь тус төвийн даргын баталсан тушаалын хавсралтад заасны дагуу шинжилгээний төлбөр болох 15 мянган төгрөгийг тушаасан боловч эмч Д.Цэвэлмаа “Нэмж бэлнээр 20 мянган төгрөг төлсөн тохиолдолд танаас шинжилгээг одоо авч болно. Үгүй гэвэл дараа долоо хоногт шинжилгээ хийлгээрэй” гэж үндэслэлгүйгээр нэмэлт төлбөр нэхжээ. 

Кабинетийн эмч Д.Цэвэлмаагийн уг үйлдэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйл болон Эрүүл мэндийн сайдын 2014 оны 223 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 3.3, 3.4 дэх заалтуудыг зөрчсөн нь шалгалтын материал болон өөрийн өгсөн тайлбар зэргээр тогтоогдов.

Тиймээс холбогдох хуульд зааснаар арга хэмжээ авах тухай албан бичгийг тус төвийн захирал Ч.Цэрэндагвад Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн бөгөөд энэ дагуу ДОХ, бэлгийн замаар дамжих өвчний кабинетийн эмч Д.Цэвэлмаад үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан байна. 
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • guytugui 2015-04-02 14:14:33
    eleg tsusnii emch Tungalag gej balai shunaltai abgai bas mungu nehdeg gesen shvv. hvniig 2 jild gantshan udaaa vzdeg 1 jiliin daraa vzvvleh gehed vzdegvi gesen...
    112.72.13.145
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-04-02 07:07:26
    chaavaasdaa
    103.9.91.75
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-04-02 06:03:40
    Ish chaawaas daa. 20000 tugrug neheed vheh ni l dee ene awgai.
    43.242.243.56
    Мэдэгдсэн Хариулах
  • 19001958.mn 2015-04-02 05:58:20
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.120
    Мэдэгдсэн Хариулах