Дорнодын дөрвөн суманд гарсан түймрийг унтраалаа

Дорнод аймгийн дөрвөн сум, Сүхбаатар, Булган аймагт хээрийн түймэр гарчээ. Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн нутаг сумын төвөөс хойд зүгт 60 км-т “Шивэртийн-Ам” гэдэг газар ОХУ-ын талаас хилийн 857-859 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ой, хээрийн түймэр орж ирсэн байна.

Түймрийг унтараахын тулд аймгийн Онцгой байдлын хэлтсийн нэг албан хаагч, Аврах тусгай ангийн 12 албан хаагч, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 10 албан хаагч, орон нутгийн 103 иргэн, нийт 126 хүн ажиллаж өчигдөр үүрээр бүрэн унтраажээ. Мөн тус аймгийн Дашбалбар, Баянтүмэн, Чулуунхороот сумдад хээрийн түймэр гарч, түймрийг онцгой байдлын албан хаагчдаас гадна сум орон нутгийн иргэдийн хүчээр унтрааж чаджээ.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Булган аймгийн Сэлэнгэ суманд хээрийн түймэр гарсныг онцгой байдлын албан хаагч, аврагч нар болоод сумын иргэд хамтран унтраасан байна.

Г.Уянга  
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-04-02 06:03:07
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.120
    Мэдэгдсэн Хариулах