Ер нь л яриасаг С.Дэмбэрэл
УИХ-ын чуулганы хуралдаанаас яагаад хоцроод байдгийг нь асуусан сурвалжлагчийн асуултад “Тийм, би ер нь л хоцроод байдаг юм” гэж хариулан супер наргианы эзнээр тодорч байсан ИЗН-ын гурван даргын нэг, УИХ-ын гишvvн С.Дэмбэрэл тун боломжийн наргианч нэгэн гэдгийг ордны сурвалжлагчид андахгvй. Намуухан дуугаар асуултад хариулах С.Дэмбэрэл гишvvн цагийг нь олоод тун хөөрхөн чимх инээд дайгаад байхаа хэнээр ч заалгахгvй. Нэг ангийнхаа уйдаж суугаа нөхдийг сэргээж, онигоо маягийн шог яриа vvсгэж, заримдаа цагаахан явуулаад авдаг эрхэм гишvvн хамгийн яриасаг гишvvдийн нэгэн билээ.

Эрхэм гишvvдийн замыг тосон зогсох сэтгvvлчдэд дуртайяа яриа өгдөг С.Дэмбэрэл гишvvн өчигдөр төрийн ордын “А” танхимд болсон “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдvvлэх” vvрэг бvхий ажлын хэсгийн хуралдааны vеэр лавтай гурав, дөрвөн удаа танхимаас гарч, сэтгvvлчдэд яриа өгч харагдсан. Тэр vед нь тvvнийг ажиглавал аанай л доогтойхон мишээл нvvрэндээ тодруулчихаад сурвалжлагч охидтой ихэд баясгалантай ярилцаж зогсоно лээ. Магадгvй инээдмийн баярын өдөр тусгай ярилцлага буюу онигоо ярьж зогссон ч байхыг vгvйсгэхгvй. УИХ-ын гишvvдийн дунд эрхэм С.Дэмбэрэл шиг яриасаг, нvvрийн баясгалантай гишvvд цөөнгvй бол, ихэнхдээ хөмсөг зангидчихсан тvргэн тvргэн алхаж явдаг эрхмvvд ч бий. Уг нь яриасаг, нvvрний баясгалантай нь олон байвал зvгээрсэн.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Шүүмжлэгч 2018-04-09 15:54:36
    Дэ гишүүн жорлонгоос гарах үед нэг гишүүн таараад хүүе танаас өмхий үнэртээд бн гэхэд тий би жорлонд өмдөө тайлахдаа дандаа хүндэрсэн хойноо тайлдаг юм, тий гэж...
    202.179.31.100
    Мэдэгдсэн Хариулах
  • Зөөз 2015-04-02 17:33:20
    Юу ярьж байгаагаа өөрөө ч ойлгодоггүй нөхөр зүгээр л сэтгүүлч залуу охидыг харж кайф авах гэдэг зөнөг мэдэмхийрэгч
    112.72.13.153
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2016-03-31 01:10:58
      Энэ ер нь худлаа мэдэмхийрч баавар царайлаад явахаас улс эх ард түмнийхээ төлөө юу хийсэн юм?? Улсын мөнгө цусалж мэдлэг боловсрол олсон нь үнэн байх бас л нэг...
      182.160.35.109
      Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-04-02 01:29:37
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.120
    Мэдэгдсэн Хариулах
  • k 2015-04-02 01:29:21
    negl macro yrisan nohor amidalaaaas tasarchihsan noor
    150.129.143.240
    Мэдэгдсэн Хариулах