Хуулиа биелүүлдэггүй гаалийнханд хариуцлага ярих албан тушаалтан алга уу
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.4-д “Гадаад улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, олон улсын болон буяны байгууллагаас буцалтгүй буюу хүмүүнлэгийн тусламжаар авсан барааг татвараас чөлөөлнө” гэж заасан байдаг. Гэтэл энэхүү хуулийн заалт өнөөдөр хэрэгжиж байна уу.
Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын “Руйсанса” корпорацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн ачаар Улаанбаатар хотын Өрхийн эрүүл мэндийн бүх төвд анхан шатны үзлэг оношилгооны тоног төхөөрөмж нийлүүлэхээр, тэрхүү тоног төхөөрөмж гурван сарын өмнөөс манай улсад ирсэн юм. Гэтэл тэрхүү төхөөрөмж одоог хүртэл өрхийн эмнэлгүүддээ хүрээгүй байна. Учир нь гадаадын хүмүүнлэгийн байгууллагаас буцалтгүй тусламжаар ирсэн тэдгээр тоног төхөөрөмжүүд эздэдээ хүрэлгүй Буянт-Ухаагийн гаалийн агуулахад хог болон хэвтсээр байгаа юм.

Тодруулбал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан гадаад хамтын ажиллагааныхаа шугамаар 493.3 мянган ам.долларын өртөг бүхий, эмнэлгийн анхан шатны оношилгооны тоног төхөөрөмж буцалтгүй тусламжаар авчихаад байхад манай төрийн байгууллагуудын уялдаа холбоогүйгээс болоод өнөөх маань Нисэхийн гаалийн агуулахад хэвтэж байгаа юм. Солонгосын “Руйсанса” корпорациас манайд өгч буй тоног төхөөрөмжүүд өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Монголд буусан байна. Нийт  Өрхийн эрүүл мэндийн 140 төвд нийлүүлэгдэх ёстой   тоног төхөөрөмжүүд бөгөөд гурван жилийн дагалдах нөөц бүхий оношлууртайгаа ирсэн. Энэхүү төхөөрөмж нь эмнэлгийн үйлчилгээг иргэдэд ойртуулах буюу шээсний шинжилгээг хэдхэн минутын дотор өрхийн эмнэлэг дээр авах, хариуг дор нь гаргах “ид шидтэй”. Ингэснээр шат шатны эмнэлгийн ачаалал буурах, иргэдэд улам ойртох цаг хугацаа хэмнэх олон талын ач холбогдолтой аппарат юм.

 Ийнхүү Монгол Улсаас нэг ч төгрөг гарздаагүй, бас ямар ч өр, зээл тавилгүй, буцалтгүй тусламжаар оруулж ирсэн тоног төхөөрөмжийг манайх үг дуугүй хүлээж авахын оронд янз бүрийн тайлбар хэлээд оруулаагүй байгаа ажээ. Дээрх түргэвчилсэн оношлууртай тоног төхөөрөмжүүдийг Өрхийн эрүүл мэндийн төвд өгснөөр хоёр, гурав дахь шатлалын эмнэлгүүдийн ачаалал эрс багасахаас гадна иргэдийн цаг, мөнгийг хэмнэх чухал ач тустай гэдгийг дахин сануулах нь илүүц биз.

Уул нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.4-д “Гадаад улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, олон улсын болон буяны байгууллагаас буцалтгүй буюу хүмүүнлэгийн тусламжаар авсан барааг татвараас чөлөөлнө” гэж заасан байдаг ч энэхүү хуулиа өнөөдөр мөрдөхгүй байгаа нь энэхүү үйлдлээс тодорхой харагдана.
Энэ жил нийслэлийн Эрүүл мэндийн газарт тоног төхөөрөмжийн зардал гэж 800 сая төгрөг л төсөвт суулгасан. Гэтэл тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмж сул ороод ирж байхад манай Буянт-Ухаагийн гаалийнхан НӨАТ авна хэмээн гэдийгээд байгаа нь анхаарал татмаар

хамгийн сүүлд НӨАТ-ын мөнгийг нь Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах, эсэхийг ярина  гэж мэдээлэл байна. Нэг хүн гарын үсэг зураад л НӨАТ-аас чөлөөлчих байтал гаалийн татвараас чөлөөлүүлэх барааны хэмжээ, мөнгөн дүнгээ тооцож, жил бүрийнхээ төсөвт суулга гээд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиа гаалийнхан мөрдөхгүй байгаа гаалийнхан ямар учраас ийнхүү гэдийнэ вэ. Хуулиас давсан "зан" гаргаж буй гаалийнхныг  шалгадаг газар нь шалгаад, хуулиа биелүүлдэггүй байгууллагад хариуцлага яаж тооцдогийг үзүүлмээр юм биш үү. 
Иймээс энэ асуудалд яаралтай хариулт олж, ЭМЯ, Сангийн яам болон хил гаалийнхан дорвитойхон хариулт өгөх цаг иржээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • aaa 2015-04-02 08:07:45
    Сангийн яам зөвшөөрөлөө өгөөгүй байхад гааль яаж ч чадахгүй шүү дээ. Юмаа мэдэж бичиж байгаач
    202.21.118.98
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-04-02 04:04:21
    АН ын үед хууль гууль болсон, ерөнхий сайд, хотын дарга, гээд бүгд л хууль зөрчөөд байхаар хууль биелүүлэх хүн хэн байх вэ, эмх замбаргүй байдал ихэссээр л.....
    103.26.195.154
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2015-04-02 02:39:34
    Sangiin yam ajilaa hiij chadafguigees bolood gatsdiim bnlee
    43.242.243.193
    Мэдэгдсэн Хариулах
  • Тэнэглэл!!! 2015-04-02 01:36:21
    Олон өлсгөлөн хүүхэдтэй ядуу айлд буянтнаас өгсөн хоол хүнсийг нэг галзуу хүү нь түлээний амбаарт түгжчихээд гаргаж өхгүй архираад байгаатай л төстэй л юм даа.
    202.179.15.245
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-04-02 01:06:49
    Тийн штэ энэ гаалийнхан үнэн даварчихсан. Хариуцлага тооцох хэрэгтэй
    150.129.141.75
    Мэдэгдсэн Хариулах