Хөшигийн хөндийд анхнаас нь маш сайн зохион байгуулалт хийх ёстой
Монголын барилгын салбарын 1000 гаруй удирдах ажилтан чуулж, “Барилгачдын зөвлөгөөн-2015”-аар барилгын салбарын 2015-2016 оны хамтын хэлэлцээр, ногоон хөгжлийн бодлого, хөдөлмөрийн аюулгvй байдал зэрэг салбарынх нь өмнө тулгамдаад байгаа олон чухал асуудлыг хэлэлцээд хэдхэн хонож байна. Уг зөвлөгөөнийг нээж Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар хэлсэн vгэндээ 2015 -2016 онд залуу гэр бvлээ дэмжсэн тvрээсийн орон сууцны хөтөл­бөр хэрэг­жvvлэх, ипотекийн зээлийн урьдчилгаа төл­бөрийг бууруулах, аймаг бvрт хэрэгжиж буй 1000 айлын орон сууц хөтөлбөрийн дэд бvтцийн асуудлыг шийдвэрлэх, УИХ-ын 44-р тогтоолын дагуу батлагдсан "Ногоон барилгын төслийг салбартаа хэрэгжvvлэх" зэрэг бодлогын хvрээнд хийгдэх томоохон төсөл хөтөлбөрvvдээ танилцуулсан.
 
Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатараас “Барилгачдын зөвлөгөөн-2015”-аас гар­гасан шийд­­вэрvvдийг хэрхэн хэрэг­­жvvлэх тухай болон, цаг vеийн асуудлаар дараах ярилцлагыг авлаа.
 
-Шинээр баригдсан орон сууц­нуудын бор­луулалт ихээхэн удааш­ралтай байгаа гэсэн. Энэ чухам юунаас болж байна вэ. Банкууд зээл өгөхөө больчихов уу?
 
 -Урьдчилгаа төлбөрийн 30 хувь дээр иргэд хэд хэдэн асуудал хөндөж байгаа. Жишээ нь, найман хувийн хvvтэй зээлд 80 метр квадратаас дээш талбайтай байрыг хамруулахгvй гээд заачихсан. Гэтэл 80 метр квадратаас дээш зай талбайтай байр авах сонирхолтой хvмvvс бий. Эдгээр иргэн найман хувийн хvvтэй зээлд хамрагдаж чадахгvй байна. Нөгөө талдаа залуус шинэ байранд орох гэхээр шууд 30 хувийн урьдчилгаа төлбөрийг нь халааснаасаа гаргаад өгөх боломж хомс байна. Vvнийг судалж vзээд төрөөс энэ чиглэлд туслалцаа vзvvлбэл дээр гэсэн бодолтой байгаа. Бидний зvгээс vзvvлж байгаа санхvvгийн дэмжлэгт зах зээл ямар дохио vзvvлэх нь тодорхойгvй байна. Төр багассан болохоос зогсоогvй.
 
-Урьдчилгаа төлбөрөө дийлэхгvй байгаа иргэдэд төрөөс дэмжлэг vзvvлэх боломж бий юу?
 
-Засгийн газраас урьд­чилгаа төлбөрийн 20 хувь дээр баталгаа гаргаж болох юм гэсэн санал гарч байгаа. Баталгаа гаргасан иргэдээсээ төлбөрийг нь гаргуулж авах ажил төрийн нуруун дээр ирж байна гэсэн vг. Ипотек бол хамгийн сайн төлөлттэй яваа зээл. Ер нь хvн орон байрныхаа зээлийг хамгийн хариуцлагатай төлдөг. Vvн дээр нь төрөөс дэмжлэг vзvvлэхэд буруудах зvйл байхгvй. Орон сууц худалдан авахад арилжааны банкнаас шаарддаг урьдчилгаа 30 хувийг байхгvй болго гэж шаардах эрх байхгvй. Арилжааны банкууд бизнесээ хийж байгаа. Тэгэхээр барилгын бизнесээ бодоод янз бvрийн хөнгөлөлт vзvvл гээд банкны салбараа бодохгvй байж болохгvй. Урьдчилгаа төлбөрийн 30 хувь байхгvй болгох тухай яригдаагvй. Ер нь ч одоогоор тэгж шийдэх боломж байхгvй.
 
-Банкны шал­гуур vзvvлэл­тvvд улам л чан­гараад байх юм. Хувийн хэвшилд ажиллагсад vнд­сэндээ зээлэнд хамрагдах боломж тун тааруухан байна л даа?
 
 -Арил­­жааны бан­кууд зөв ажил­­лаж байна гэж л харж байгаа. Эдийн засаг хямрах гээд байгаа ийм цагт арилжааны банкууд эрсдэлээ тооцох нь зvйн хэрэг. Vvнийг нь найман хувийн хvvтэй зээлийн шалгуурыг өндөрсгөж байна гэж буруутгаж болохгvй. Банк ганцхан барилгын салбарт ажиллаж байгаа юм биш. Хэрвээ эсрэгээрээ банкны салбар эрсдэлд орвол учрах хохирол нь маш их байх болно. Арилжааны банк шалгуураа нэмж байна гэж та ярьлаа. Гэхдээ орон сууцтай болох хvн 30 хувийн урьдчилгаа төлнө гэсэн нь хэвээрээ. Урьдчилгаа төлбөр дээр нэмж, хассан зvйл байхгvй. Ер нь арилжааны банк эдийн засаг эгзэгтэй байгаа, хөрөнгийн зах зээлийг судлаад эрсдэлээ тооцсон тохиолдолд салбарын яамнаас бусад төрийн бус байгууллагаас захиргааны шинжтэй заавар зөвлөгөөг хэн ч өгөх эрхгvй.
 
-Байдал энэ хэвээрээ байвал тун удахгvй шинэ орон сууц авах чадвартай иргэд байхгvй болно гэгдэж байна. Энэ байдлыг намжаах, асуудлыг арай өөрөөр шийдэх гарц байхгvй юу?
 
 -Энэ онд 30 мянган байр борлуулагдахгvй vлдэх магад­лалтай. Байрны vнэ зах зээлээсээ хамаараад өөрчлөгдөх байх. Ер нь нийлvvлэлт ихэсч эрэлт багасч байгаа vед орон сууцны ханш буурна. Хvмvvс хямд л бол сайн гэж нэг талаасаа бодож болно. Гэхдээ эдийн засаг хямарвал, байрны vнэ дунджаасаа хэт доошоо унавал жинхнээсээ эдийн засгийн хямрал эхэлнэ. Ингэвэл хэчнээн хvн ажлын байр, орлогогvй болох вэ гэдгийг тааварлахад хэцvv. Тvvний цаана байгаа эрсдэлийг энд дурьдмааргvй байна. Эрсдэл байгааг хvлээн зөвшөөрөөд зоригтой арга хэмжээ авч хэрэгжvvлэхээр тодорхой санал дэвшvvлээд явж байна. Олон нийтийн зvгээс дэмжлэг vзvvлэх байх. Шинэ барилга олноор сvндэрлэж байна. Энэ нь сvvлийн жилvvдэд барилгын салбарт хөрөнгө оруулалт дажгvй байсантай холбоотой. Нэгэнт барилгын ажил нь эхэлчихсэн учраас зогсоох боломжгvй. Хэн ч байсан 50-60 хувьтай яваа ажлыг зогсоохгvй гэж гvрийнэ биз дээ. Эрсдэлтэй байсан ч худалдан авагчид цөөн байсан ч ашиглалтад оруулахаа л бодно. Одоогоор манай эдийн засаг жаахан асуудалтай байгаа ч энэ бол байнга vргэлжлээд байна гэсэн vг биш.
 
 -Барилгын салбарт осол, гэм­тэл буурах­гvй байгаа. Энэ талаар байнга л ярьж, хэлэл­цдэг ч яг газар дээрээ аюулгvй байдлын сдандарт, дvрэм журам хэрэгжихгvй, тvvнд хяналт тавьж чадахгvй байгаа. Энэ талаар яамныг зvгээс хэрхэн анхаарч байна?
 
 -Хамгийн тvрvvнд одоо байгаа дvрэм журмаа ягштал сайн баримталдаг байх ёстой. Яг vнэндээ одоогийн мөрдөж байгаа аюулгvй ажиллагааны дvрэм, журам сайн хэрэгжихгvй байна. Ер нь бодит байдал ийм байна гэдэг нь дvрэм журамдаа өөрчлөлт оруулах ёстой гэсэн vг. Тиймээс бид улс орон даяар дагаж мөрдөх, хөдөлмөрийн аюулгvй байдал, эрvvл ахуйн шинэ дvрэм журам батлан гаргах гэж байна. Барилгын салбарынхан Төрийн ордонд цуглаж, энэ дvрэм журмын талаар санал бодлоо солилцлоо. Шинэ журам хэрэгжиж эхлэхээр хариуцлагын тогтолцоо маш тодорхой болно.
 
Хэн ч хариуцлагаас мултарч vлдэж чадахгvй. Барилгын осол аваар гарлаа гэхэд энэ юунаас болов, хэн нь хийх ёстойгоо хийгээгvйгээс ийм осол гарав гэдгийг тодруулна гэсэн vг. Тэгэхээр тухайн хvн өөрийнхөө хийх ёстойг хийсэн байвал асуудалгvй болж таарна. Хэн нэгэндээ итгээд даалгаад байхгvй. Дээр нь төлбөр, цалин тооцоон дээр нь ч ярьдаг болно. Олон улсын 167 дугаар конвенцид бид яаралтай нэгдэн орох ёстой. Энэ жил манай яам осолгvй жил болох уриа дэвшvvлэхийг санал болгож байна
 
-Ирэх онд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт Улаанбаатарт зохиодох болсон. Энэ арга хэмжээний бэлтгэл ажилд Барилга, хот байгуулалтын яам хэрхэн анхаарч байгаа вэ?
 
 -Энэ жилдээ барьж дуусах барилга дээр яамны зvгээс ямар дэмжлэг vзvvлж болох вэ гэдгийг судалж байна. Барилгын зөвшөөрөл эсвэл захиргааны шинжтэй ямар нэгэн зvйл байвал яамнаас тусалж, дэмжээд явахаа илэрхийлсэн. Дэлхийн удирдагчдийг буулгах зочид буудлын хvрэлцээ хангамж, нөхцөл боломж нь хэр байгааг ажлын хэсгийнхэн очиж харсан Би өөрөө ч хэд хэдэн газар очиж, танилцсан. Барилга, хот байгуулалтын чиглэлээр ямар зvйл дээр ажиллаж болох вэ тэр хvрээндээ бид ажиллаж байна.
 
-Олон улсын шинэ нисэх буудлын ажил ямархуу гvйцэтгэлтэй яваа вэ. Барилга, хот байгуулалтын яамны бас л гол анхаарлын төвд байх ёстой байгууламж гэж ойлгож байгаа л даа?
 
 -Шинэ нисэх онгоцны буудалтай болох ажилд яамнаас холбогдох чиг­лэлийнхээ дагуу оролцоод явж байгаа. Тэнд хот төлөвлөлтийн асуудал маш чухал. Засгийн газраас одоо Богдхан уулыг тойрсон төмөр зам, дэд бvтцийг бий болгох шийдвэр гарч ажилдаа шуурхайлан орсон. Монголчууд “Зам дагаж хөгжил” гэж ярьдаг Тэгэхээр шинэ нисэх онгоцны буудал, шинэ төмөр замын шугам байгуулах нь хот суурин газруудын тэлэлт явагдахад эерэг нөлөөтэй. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал дээр эхнээс нь маш сайн зохион байгуулалт хийх ёстой.
 
Ерөөсөө замбараагvй газарт төлөвлөлт хийж, хvссэн болгонд нь газар өгч, эдийн засгийн зохицлыг нь алдагдуулахгvйн тулд тэр хавийн төлөвлөлтийг сайн хийх шаардлагатай. Өнөөдрийг хvртэл Улаанбаатар хотод хотын төлөвлөлт, сvvлд гаргасан энэ чиглэлийн бичиг баримтаа нарийн чанд баримтлаагvйгээс асуудал vvссэн. Тэгэхээр энэ алдааг давтахгvй явах хэрэгтэй. Хөшигийн хөндийн онгоцны буудлын эргэн тойрны төлөвлөлтийг хийж байгаа. Одоо албаныхан дагуул хотод нэлээд анхаарал хандуулж байна. Товчхондоо ажил хэвийн vргэлжилж байгаа гэж ойлгож болно.
 
Өглөөний сонин
Д.Түвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-04-02 01:36:53
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.120
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-04-02 01:04:09
    Энэ сайд хувь хүний хувьд ч эрдэм чадлын хувьд ч бусдыгаа дагуулахгүй сайн төрийн түшмэл гэж харагддаг. Энэ нь байгаль орчны сайд байхад нь харагдсан.
    183.81.169.106
    Мэдэгдсэн Хариулах