“Төрийн албан хаагчдын орон тооны дээд хязгаарыг тогтоодог болно”
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл,  2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Уг тогтоолын төслийг УИХ өчигдрийн нэгдсэн хуралдаанаараа " хэлэлцэх шаардлагагүй" хэмээн үзэж, шийдвэрээ гаргасан ч Засгийн газар дахин тогтоолыг өргөн мэдүүлсэн байна.  Мөн үдээс хойш УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл,  2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд олонхи нь “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Өрийн хэмжээ буурахаар харагдаж байна. Өмнө нь17 их наяд байхаар оруулж ирээд байсан бол сая 9 их наяд байхаар тооцжээ. Үүнтэй уялдаад эдийн засгийн үзүүлэлт хэрхэн буурч байгаа вэ. Тооцоо судалгааг хэрхэн хийсэн байгаа вэ?

Сангийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Улаан: Хуулийн үзүүлэлтүүдийн өөрчлөлтүүдийг өөрчлөхгүйгээр өргөн барьсан. Өнөөгийн үнэ цэнээр тооцож оруулсан. Зээлийн хэмжээ буурч байгаа учраас хувийн хэвшилд оруулах хөрөнгө оруулалт буурч байна.Өрийн хэмжээ буурч байгаа учир эдийн засагт нөлөөлнө. Зардлын өсөлт дээр өөрчлөлт орсон бусад үзүүлэлт хэвээрээ байгаа.

УИХ-ын гишүүн М.Энхболд: 2015,2016,2017 оны зардлыг бууруулах тал дээр ямар арга хэмжээ авч байна. Урсгал зардал, дотоод төсөв дээрээ ямар арга хэмжээ авч байгаа. Сүүлийн нэг жил гарангийн хугацаанд Төрийн албан хаагчийн орон тоог 32 мянгаар нэмэгдсэн. Дахиад хоёр жилд энэ хэмжээгээр нэмэх үү.

Сангийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Улаан: 2014 оны төсвийн тодотголд тодорхой саналуудыг тусгахаас ажиллаж байна. Гол анхаарал татаж байгаа асуудал бол Төрийн албан хаагчдын тооны асуудал байгаа. Энэ оноос эхлээд Төрийн албан хаагчдын орон тооны дээд хязгаарыг тогтоодог байхаар  санал боловсруулж байгаа. Төсвийн болон төрийн байгууллагын зардал бууруулах чиглэлээр чиглэл өгсөн. Төрийн албаны удирлагын зардлыг хэмнэх тал дээр ажиллах шаардлагатай байна.  

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх тал дээр ямар алхам хийх гээд байна вэ.

Сангийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Улаан: Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга зам байхгүй. Төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр анхаарна.

Эдийн засгийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Н.Батбаяр: Томоохон хөрөнгө оруулалтыг татахын тулд хойд урд хөршүүдтэй хамтран ажиллах тал дээр ажиллаж байна. Оросоос Хятад хүртэл “Таван шугам”-ын хоолойн төслийг хэрэгжүүлэхээр болж байгаа. Энэ “таван шугам” төсөл бол Оюутолгойгоос дутахааргүй ажил.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд саналаа хэллээ. Үүний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл,  2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхэд санал хураахад гишүүдийн олонхи нь дэмжлээ.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-01-06 06:54:52
    toriin alban haagchdiig halna gedeg hodoo oron nutagt bol baij bolobgui ajil bnaa Hodoo oron nutgiin ITH butets nemegdseneer ajliin ur dun mash saijirsan omno n...
    202.179.8.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-06-01 11:20:26
    өөрсдийнхөө авилгал иддэг ууддаг төрийн мөнгөөр баяжихаа боль, Тэгвэл хүрнээ. Арай дэндүү идэж ууж байгаа юм биш үү, Уралдаад л байх юм, Шуналын хүүдийнүүд, Хагартлаа баяжаад л нэмээд байх юм. Хэдэн жил амьдрана гэж ингэдэг байнаа
    202.179.10.150
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-06-01 11:17:56
    болоод байсан яамнуудыг 2 салгаад баахан орон тоо нэмээд бялуугаа хуваагаад байхаар чинь төр нь данхайлгүй яахав. Малнууд юмаа
    202.179.10.150
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-05-31 01:07:48
    50-60% tsomohtgol hiij ymar ch hereggui hoolnii savuudig barilgiin ajil hiilge
    112.72.13.1
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-05-30 19:21:10
    Битгий балай юм ярьж цаг хугацааг дэмий битгий өнгөрүүлээд бай. наад асуудлыг чинь өмнө аятайхан зохицуулаад байж болсон юм шүү. малаа
    188.244.38.9
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-05-30 14:05:10
    Ulaan, Batbayar hoyor said bolonguuta zunduu olon mergejiltnuusiig turiin albanaas ni halaad orond ni uuriinhee tanil bolon busad hunuusiin guilgyn humunuusiig olnoor ni ajildaa avsan. Odoo ter humuusee ajlaas ni halna uu
    202.179.24.143
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-05-30 07:16:06
    xubiaraa ym xiix bolomj ix baixad toriin alba ruu tom baggui uxeldej baigaa n gajig .ene xumuus saindaa ter alba ruu zutgeed baigaa ym bish ee .xaxuuli abch bayjix gesen archaagui xumuus l baixgui yu. uuniig zasaxgui bol mongol xogjixgui
    103.26.193.11
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2014-05-30 07:11:43
    ХЯЗГААРЛАЛТ ЯГ ТОГТООЖ ХАРАГДААЧ. ӨӨРСНӨӨ САЙД, ДАРГА, ЗАХИРАЛ БОЛОНГУУТАА АХ ДҮҮ, ХАМААТАН САДАН, ИЛ ДАЛД НУУЦ АМРАГ ЗЭРЭГ ТОЙРОН ХҮЭЭЛЭГЧИДЭЭ ЦУГЛУУЛЖ ТӨРИЙН АЛБАНЫ БАЙШИН БАРИЛГЫГ ДҮҮРГЭЖ, ДАВХАР БҮРТ НЭГ ШИВЭГЧИН ЭМТЭЙ НӨГЦӨЖ БАЙГААГ ОЛОН ТҮМЭН ХАРЖ Л
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах
  • tuya 2014-05-30 06:16:46
    төсвийн мөнгийг хэмнэх ганц арга нь төрийн албан хаагчдын тоог багасгах биш байх л даа өнөөгийн эдийн засгийн хямралд нөлөөлж байгаа хэд хэдэн зүйл бий нэгдүгээрт улсад орох байсан орлогоо / эрдэнэт, таван толгой гээд/ 2 жилээр нь өмнө нь зээлж аваад, улс
    202.179.11.62
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-05-30 05:10:03
    Төрийн албан хаагчдын тоог цөөлөх нь эдийн засагтаа ашигтай ч байж магадгүй. Ид ажиллах сайн боловсон хүчин төрийн албанд биш хувийн байгууллага ч юм уу хувиараа баялаг бүтээх нь зөв. Аж ахуй нэгжүүд татварын мөнгийг босгоод төрийн албад энэ мөнгийг нь үр
    202.21.96.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-05-30 04:03:06
    Цаанаасаа бүтэц батлагдаад ирсэн гээд хүмүүсийг ажлаас халаад байна ерөнхий сайд газар дээр нь ирж шийдвэр өгөөч.Илүү цагаар ажилласаны мөнгө хуулийн дагуу олгогдох ёстой байтал ня-бо огт өгөхгүй байна.Албан газруудын ня-бо нарыг сольж болохгүй юу дансны
    202.179.11.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-05-30 04:01:19
    Сургуулийн 70 жилийн ой болох нэрийдлээр эдийн засаг хямарсан үед багш нараас 100000 төгрөг,ажилчидаас 30000 төгрөгийг цалингаас шууд татаж авч байна.Энэ зүйлүүд дэр сангийн сайд эрх мэдэлтнүүд анхаарах цаг болсон юм биш үү.Бид нар чинь төсвийн ажилчид шү
    202.179.11.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-05-30 03:59:52
    Төрийн албан хаагчдыг бөөнөөр нь ажлаас халж байна.Төрийн албан хаагчдын тоог цөөрүүлэн гээд та юу яриад байна.Бид чинь улсад 28 жил ажилчихаад юу юу ч үгүй ажлаас халагдаж байна шүү дээ.Сургуулиудын ня-бо нар цалинг цаанаас нь тусгай програмаар боддог гэ
    202.179.11.18
    Мэдэгдсэн Хариулах