Гурван хүнийг буудаж хөнөөсөн этгээдэд цаазын ял оноолоо
2014 оны нэгдүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн Гунын эх гэх газар иргэн Н, Б, Д нарын гурван иргэн бусдад буудуулж нас барсан онц хүнд гэмт хэрэг үйлдэгдсэн. 

Дээрх хэргийг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харъяат О.Энхбат  гэгч үйлдсэн болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон бөгөөд бусадтай бүлэглэн иргэн Ж.Үзмээгийн гэрээс буу, сум болон бусад эд зүйлс, иргэн Х.Пүрвээгийн “Мастер” маркийн мотоциклийг хулгайлсан гэмт хэргийг мөн үйлдсэн тул Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.3, 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3, 91.2.6, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг Сум дундын 27 дугаар шүүхэд шилжүүлсэн байна. 

Сум дундын 27 дугаар шүүх 2015 оны гуравдугаар сарын 20-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч О.Энхбатад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3, 91.2.12, 91.2.13, 91.2.16-д зааснаар цаазаар авах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 6 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж цаазаар авах ял оногдуулсан байна.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-04-02 02:35:46
    Цаазын ялгүй орон болон гэж хэлсэн болохоос хуулинд цаазын ял байгаа шүү дээ. Тэгэхээр шүүх хуулинд заасан ялыг хэрэглэсэн гэж ойлгож байна.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-04-02 01:54:24
    монголд элбэгдоржийн үг хүчтэй юу? хууль хүчтэй юу? элбэгдоржийн үг хууль юм уу? ИХ ХУРЛЫН баталсан "хуул" хууль юм уу?
    203.194.113.54
    Мэдэгдсэн Хариулах
  • Аль нь зөв юм бэ дээ. 2015-04-01 19:08:14
    Цаазгүй боллоо л гэсэн. Цаазын ял өглөө л гэнэ, яг өгөх үү тэгээд. Ер нь бол цаазалж байх хэрэгтэй.
    151.159.106.67
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-04-01 14:25:17
    шүүх хэрцгий хулгайчийг ЦААЗЛААД л ЭБИ УУЧЛААД л хужаа ба цо д аль нь ч ҮЙЛЧЛЭХГҮЙ юм АРД ТҮМНИЙ шүүх байгуулж өгөөч ЭХ ОРОН ХУДАЛДСАН ноходийг БҮГДИЙГ БУУДААЧ
    202.131.252.213
    Мэдэгдсэн Хариулах
  • negee chaazaar abah yalgyi gesen chini?? 2015-04-01 10:38:24
    Negee chaazaar abah yalgyi gej dongoddog erenhiilegch nertei maliin chini yg yu boloh be?....serchgee!!!!
    148.60.83.240
    Мэдэгдсэн Хариулах