“ДДэш ТВ” ХХК-ийг  монополь байдалтай аж ахуйн нэгжээр тогтоолоо
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ээлжит III  хуралдаан боллоо. Хуралдаанаар нийслэлийн Засаг даргын 2013 оны А/769 тоот захирамжийг үндэслэн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/21 тоот тушаал гаргаж, тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамжаас хамааран 70-80 мянган төгрөг байхаар тогтоосон асуудлыг хэлэлцсэн юм.

Мөн нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн  тогтоолоор нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах зорилгоор “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ын талаар хэлэлцлээ. Энэ журам нь Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн нь улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд энэ зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллахыг ШӨХТГ-ын хуралдаанаар Т.Аюурсайхан даргад үүрэг болголоо.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 298 тоот тогтоолоор батлагдсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-д заасны дагуу Телевиз радиогийн олон сувгийг хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээний зах зээлд “ДДэш ТВ” ХХК-ийг  зүй ёсны монополь байдалтай аж ахуйн нэгжээр тогтоолоо. Ингэснээр ШӨХТГ-ын хувьд тухайн зах зээлд шинээр орж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих, үнэ тариф, холболт, дамжуулалтын төлбөр тооцоог хянан зохицуулах боломжтой болох бөгөөд хэрэглэгч хамгийн бага үнээр үйлчилгээ авах эрхтэй болж байгаа юм.

 Дараагийн нэг асуудал нь 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр баталсан “Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл /картель/ байгуулсан шийдвэр гаргасан тухайгаа сайн дураараа илчилсэн аж ахуй эрхлэгчийг захиргааны шийтгэлээс хөнгөлөхөд баримтлах журам”-ыг ХЗДХЯ-наас тавьсан шаардлагын дагуу тодорхой нэмэлт өөрчлөлтийг оруулж хуралдаанаар хэлэлцэн баталлаа.  
Г.Сүрэн
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.,m 2015-04-01 08:34:18
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.144
    Мэдэгдсэн Хариулах