Ихэнх нутгаар эрс сэрүүснэ
Энэ сарын 2-ноос баруун болон төвийн нутгаар, 3, 4-ний өдөр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи 02-ны өдөр баруун болон төвийн нутгаар  12-14 м/с, 3, 4-ний өдөр говь, талын нутгаар16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурч ихэнх нутгаар сэрүүсэхийг ОБЕГ -аас анхааруулж байна.

Үүнд: -Огцом хүйтэрч, цасан болон шороон шуургатай тул шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх Хол газар явахдаа цаг агаарын мэдээг анхаарч судлах хэрэгтэй

-Хүчтэй салхи шуурганы үеэр авто замд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах хүндрэлүүд үүсдэг тул мэргэжлийн байгууллагаас гаргасан цаг агаарын мэдээллийг үндэслэн ажил төрлөө зөв зохицуулах, хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг  хангаж, бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцаслах

-Дулааралттай холбоотойгоор зарим голуудын ус эргээсээ хальж байгаа тул тээврийн хэрэгслийн жолооч гарам, гарц, гүүртэй газраар тээвэрлэлт хийх, цас, ус, шаварт саатахаас болгоомжлох

-Нойтон цас ахиухан хэмжээгээр орсон тохиолдолд цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гардаг тул мэргэжлийн байгууллагууд урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг анхааруулж байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.