Цаг хугацаа хожих нь "Саусгоби Сэндс" компанид ашигтай юу
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх Монгол Улсын холбогдох хуулийг зөрчсөн хэмээн үзэж, “Саусгоби сэндс” Гүйцэтгэх захирал асан Жастин Каплад таван жил 10 сар, санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажукомд 5жил 6 сар, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвидэд таван жил 10 сарын хорих ял оноосон. Ялыг чанга дэглэмтэй ангид хорих эдлүүлэх, мөн шүүгдэгч тус бүрийг нэг сая төгрөгөөр торгож, улсын орлого болгохоор болох, харин шүүгдэгчдийн улсад учруулсан 35 тэрбум төгрөгийг “Саусгоби Сэндс” компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Шүүгдэгчид шүүхий шийдвэрийг эсэргүүцээгүй ч “Саусгоби Сэндс” компанийн зүгээс 35 тэрбум төгрөгийг төлөхгүй гэсэн байр суурьтайгаар давж заалдах шатанд гомдол гаргасан юм.

Харин Дүүргийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүх гомдлыг хэлэлцэж, анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Өөрөөр хэлбэл Жастин Капла нарт холбогдох ялыг хэвээр үлдээв. Мөн Монгол Улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн хохирлыг “Саусгоби Сэндс” компаниар төлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Жастин Кадла нарт “уучлал үзүүлсэн” учраас тэд ял эдлэхгүй юм. Харин Монгол Улсад төлөх ёстой 35 тэрбум төгрөгийн асуудал хэвээр үлдсэн гэж ойлгож болно.

Гэвч “Саусгоби Сэндс” компаниас дахиад л давж заалдахаар болж Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан гэв. Хэрэв Улсын Дээд шүүх өмнөх шатны шүүхүүдийн шийдвэрийг хэвээр үлдээвэл, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандах нь гээд энэ хэргийн давж заалдах шат үргэлжилсээр л байх нь. Цаг хугацаа ч урсана.  

Гэтэл Жастин Капла болон Филиппин улсын Ерөнхийлөгч хоёр иргэнийхээ өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос уучлал хүссэн. “Уучлал хүснэ” гэдэг нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, татвараас зайлсхийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Эрүүгийн хуульд заасан зүйл заалтыг зөрчсөн хэмээн Жастин Капла нар хүлээн зөвшөөрчихөөд байхад “Саусгоби Сэндс” компанийн зүгээс давж заалдах шатанд гомдол гаргасаар байгаа нь ямар шалтгаантай юм бол.    

Цаг хугацаа хожиж, ял завших гэсэн оролдлого байна уу гэсэн хардлагыг иргэд ярих боллоо. Мөн Монгол Улсад болсон үйл явцыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн байхад гадны хөндлөгийн байгууллагаар дүгнүүлэх гээд байгааг эсэргүүцэх хүмүүс цөөнгүй байгаа юм.

Учир нь Монгол Улс нь өөрийн гэсэн хуультэй, тусгаар тогтносон бүрэн эрхэт улс. Энэ улсад үйл ажиллагаа явуулж буй байгууллага бүр энэ улсын хуульд л захирагдах, түүнийг даган мөрдөх ёстой. Гадны компани байлаа гээд тэдэнд зориулсан тусгай хууль, тогтоомж гэж байхгүй. Тиймээс бүгд л Монгол Улсын хууль, тогтоомжоор асуудлаа шийдвэрлэнэ. Бид гадны аль нэг улс оронд оччихоод “манай улсын хуульд ийм заалт байхгүй” гээд зохих хуулийг нь мөрдөхгүй байхтай нэг ижил ойлголт бий болоод байна.

Өөрөөр хэлбэл “Саусгоби Сэндс” компанийн татвараас зайлсхийсэн асуудал Монгол Улсын хууль тогтоомжоос хэтрээд олон улсын хэмжээнд хүрчихээд байх шиг. Бүр олон улсын шинжээч, аудитын байгууллага Монгол Улсын шүүхийн шийдвэрт хөндлөгөөс нөлөөлөхүйц мэдээ, мэдээллийг олон нийтэд цацах болоод байна.Монгол Улсын хууль тогтоомжид алдаа дутагдал байгаа бол түүнийг засах эрх үүрэг нь УИХ-ын эрхэм гишүүдэд бий. Түүнээс гадны ямар нэг байгууллага ирээд Монгол Улсын шүүх байгууллагад хөндлөгөөс нөлөөлөх оролдлого хийж болохгүй гэсэн байр суурийг хуульчид хэлж байна.
 
Ами
Olloo.mn

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-04-01 14:39:39
    ШҮҮХИЙН ШИЙДВЭР БАТГААЖААГҮЙ БАЙХАД УУЧИЛДАГ ХУУЛЬ ЗӨРЧИЖЭЭ ДЭЭД ШҮҮХ ЯЛ ӨГВӨЛ ОРГОСОН ЗҮЙЛ НЭМЭГДЭЖ ГАДААД НАЙЗ БУДАА
    202.131.252.213
    Мэдэгдсэн Хариулах