Чингис хотынхон Чингис цамхагтай болно
Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотын нэр өөрчлөгдөж, Чингис хаан хот болоод жилийн хугацаа үдлээ.
Тэгвэл тус хот өөрийн нүүр царай, бэлгэ тэмдэг болсон “Чингис цахмаг”-тай болохоор тус цамхагийн шавийг тавьсан байна.
Тус цамхагийн бүтээн байгуулалтад Хэнтий аймгийн ЗДТГ-ын захиалгаар “Хос бар” ХХК гүйцэтгэгчээр нь ажиллаж байгаа аж. Цамхгийн өндөр 18 давхар, суварга хэлбэртэй. 21 аймгийн түүхэнд байхгүй жишиг өнгө үзэмжтэй баригдана.

 Нийт өртөг нь 7 тэрбум бөгөөд гүйцэтгэгч компани болох “Хос бар” ХХК өөрийн хөрөнгөө гарган барьж байна. Харин орон нутгийн зүгээс газар болон дэд бүтцийн асуудлыг нь шийдэж өгч байгаа аж. Цамхагийн В1 давхартаа машины зогсоол, 1 давхартаа үйлчилгээний заал буюу супер маркет, 2 давхартаа 200-250 хүний багтаамжтай ресторан, 3-4 давхартаа үйлчилгээний оффисс, 4 давхартаа аймгийн нутгийн удирдлагын зочид буудал, ёслол хүндэтгэлийн танхим байхаар төлөвлөгджээ. Харин 5-16 давхартаа орон сууц байх ба 2-4 өрөө тансаг зэрэглэлийн байр, 16-18 давхартаа техник болон үйлчилгээний танхим, орой дээр 6 метр өндөрт үүрэн холбооны антень орон нутгийн телевизүүдийн цамхаг байрлах аж. Ингэснээр үүрэн холбоо болон телевизүүд хааш хаашаа 38 км-т гарах боломжтой болох юм. “Чингис цахмаг”-ийг билэг дэмбэрлээ бодож цагаан өнгөөр хийгдэх ба өлзий хээгээр бүрэн, нүүрэн талдаа монгол бичгээр “Чингис” хэмээн босоогоор бичигдэх аж.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • нутгийн иргэн 2014-06-01 05:27:42
    Хэнтийнхэн бид өндөрхаан нэрээ орхиогүй Өндөрхаан сум болгосон шүү дээ.Яагаад бид төрсөн нутгаар нь Чингэсээрээ овоглож болохгүй гэж......Хэнтийчүүд бид өөдөө байдаг утгаараа ингэж нэрлэж байгаа.Манай шинэ удирдлагууд аймагтаа их бүтээн байгуулалт хийж б
    202.179.11.66
    Мэдэгдсэн Хариулах
  • sain bna!!!!!! 2014-05-31 07:50:15
    sain bna,Hentiichyyd?amjilt hysye!ta nar chadna!saihan chamhagtai bolbol tyynees yyseh orlogo oroh bolno!aimgiinhandaa bayar hyrgye!negen chagt ochij chamhagaas ni altan nytagaan tolidon zyrag abah bolno!ene yeryyleer baharhaj byigaan dyrsmuu§!!!
    193.52.65.30
    Мэдэгдсэн Хариулах
  • буяа 2014-05-30 15:34:27
    хогийн ногоон уутаа ч бас чингис гээд нэрлэчих, угаасаа их хааны нэртэй архи пивоны савнууд хог дээр хэвтэж байгаа юм чинь,
    202.179.22.233
    Мэдэгдсэн Хариулах
  • кочин 2014-05-30 10:29:59
    Чингисээр өвчилсөн монголчууд
    182.160.6.97
    Мэдэгдсэн Хариулах
  • bai 2014-05-30 07:35:46
    saihan medee bna. hogjil huduuduu ochih heregtei ho
    112.72.13.245
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-05-30 06:36:42
    shal mangar
    202.55.191.130
    Мэдэгдсэн Хариулах
  • kk 2014-05-30 06:07:48
    tuilsharal urgeljseer haana ochij zogsoh um boldooo
    202.21.106.102
    Мэдэгдсэн Хариулах
  • hhh 2014-05-30 05:52:56
    gadniixan chingid xotod ni ochood uzii gexeeer elegiin xot doo nuli utaa ger zolbin noxoi.xairan xaanii ner tor.uuniixee orond ulaanbaataraas xolgui chingis tsogtsolbor amralt suvilliin jinxen gaixamshigiig xiisen bol ix xaanii maani ner sevtexgui l bsan
    202.126.91.159
    Мэдэгдсэн Хариулах
  • Жорл 2014-05-30 05:23:55
    Бөгс арчдаг цаасаа ч бас Чингис гээд нэрлэчих л дээ, та нар. Нийтийн жорлонгоо ч бас бүү мартаарай.
    202.179.14.33
    Мэдэгдсэн Хариулах
  •  2014-05-30 03:00:12
    Өндөрхаан гэж сайхан нэр. Сүрлэг нэр. Үе үеийн хаадыг багтаасан нэр. Хөдөөнийхөн үүнийг ойлгосонгүй.
    112.72.13.175
    Мэдэгдсэн Хариулах
  • erka 2014-05-30 02:18:59
    suuliin ued humuus gants neghen ajilaaraa orsoldoh geed baidag bolj busad aimagt baihgui geh shig toriin humuus jaahan alsiig harsan ard tumendee heregtei um hiigeech naad neg baishingaar chni yah um ounbaataraa chnii uhaan eruul bol hentiid hamgiin sain
    103.26.193.13
    Мэдэгдсэн Хариулах
  • фф 2014-05-30 02:01:07
    ямар ч үндэсний нэрэндээ зохицохгүй байна штээ
    202.179.26.190
    Мэдэгдсэн Хариулах