Монгол, Сингапурын тоглолт 17:00 цагт эхэлнэ
Азийн Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг 23 хүртлэх насны Азийн АШТ ирэх жил Катар улсад болно. Тус тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд эдгээр өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна. Ази тивийн 43 орны баг 10 хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа билээ.

Манай шигшээ баг БНХАУ, Лаос, Сингапурын багтай J хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтоо энэ сарын 27-ны өдөр БНХАУ-ын багтай хийж 5:0, Лаостай 29-нд хэсгийн хоёр дахь тоглолтоо хийж 7:0-ийн харьцаагаар ялагдал хүлээгээд байгаа. Ингэснээр манай шигшээ баг хэсгээсээ гарах боломжгүй болж байгаа юм.

Харин өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Сингапурын багтай хийх юм. Энэ тоглолт Монголын цагаар 17:00 цагт эхэлнэ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батаа 2015-03-31 10:16:05
    17:00-оор хожигдож шившиг битгий болоорой доо.
    112.72.13.231
    Мэдэгдсэн Хариулах