Хятад бараанаас хэд дахин өндөр үнэтэй үндэсний үйдвэрлэл хөгжиж чадахгүй байна
Манай улс нийт байраа бүтээгдэхүүнийхээ 90 орчим хувийг гадны улс орноос импортоор авч хэрэглэдэг. 50 сая малтай гурван сая хүн амтай Монгол улс өнөөдөр сүүгээ гаднаас оруулж ирэн хэрэглэж байна. Мэдээж манайх шиг импортлогч орны хувьд гадаад валютын ханшаас хамаарад бараа бүтээгдэхүүний үнэ байнга өсөлттэй байдаг.

Сүүлийн арав гаруй жилийн турш өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тоймгүй ихээр нэмэгдсэн. Одоогоос ердөө нэг жилийн өмнө 1600 төгрөгөөр худалдаж авдаг байсан сүү өнөөдөр дэлгүүрийн лангуун дээр 2600 төгрөг болсон байна. Энэ бол импортлогч улсын хамгийн том асуудал. Уг нь  сүүлийн хэдэн жилийн турш л эх орондоо баялаг бүтээж, үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжих санал санаачилга гарган ухуулга сурталчилгаа хийх болсон. Гэвч өнөөдрийг хүртэл бодитоор хөгжөөд баялаг бүтээгээд байгаа зүйл үнэндээ алга. Үндэсний үйлдвэрлэл хөгжиж бид ядаж өдөр тутмын хэрэглээнийхээ багахан хэсгийг эх орондоо үйлдвэрлэвэл болохгүй гэх газар байгхгүй. Хамгийн наад захын жишээ гэхэд л 50 сая малынхаа түүхий эдийг боловсруулж  бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлвэл цөөн хүн амтай жижигхэн эдийн засагтай манай улс амархан хөгжих боломж бол байгаа. Гэхдээ нэлээд хэдэн жил яригдаж байгаа эх орондоо баялаг бүтээх ажил огт урагшлахшгүй байрандаа байгааг хүн бүр харж байна. Учир нь үндэсний үйлдвэрлэл гэхээр тэмээний ноосон оймс, гадаадын жуулчдад зориулсан хээ угалзтай, жижигхэн сувинер гэхээс өөр зүйл байдаггүй. Хамгийн гол нь энэ бүхэн нь маш үнэтэй байдаг нь үндэсний үйлдвэрлэл шинэ шатанд гарч хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан болж буй юм. Өөрөөр хэлбэл бид нэг үеэ бодвол эх орныхоо үйлдвэрлэлийг дэмжээд ядаж оймсоо ч гэсэн дотоодоосоо худалдаж авъя гэхээр хэт өндөр үнэтэй байгаа нь асуудал болж байна.

Жирийн Монгол иргэний дундаж цалин 400000-600000 бөгөөд энэхүү мөнгөө сарынхаа хоол унд хүнсэндээ арай ядан хүргэдэг хүмүүсийн хувьд 5000 төгрөгийн үнэтэй тэмээний ноосон оймс, 3000 төгрөгийн үнэтэй даавуун оймс худалдан авах нь юу л бол. Мөн “Urban” жинс эх орондоо үйлдвэрлэж байна хэмээн сүр дуулиантай реклам цацаж ерөнхий сайд өөрийн биеэр очиж танилцан Монгол бренд үйлдвэрлэж байгаад талархал илэрхийлж байсан цаг саяхан. Загвар хийцийн хувьд нэг их гологдоод байхааргүй Urban жинсний үнэ хамгийн багадаа 40000 байгаа нь бас л хүнд тусаж байна. Гэтэл Нарантуул зах дээр урд хөршөөс орж ирсэн иймэрхүү загвар материалтай өмднүүд 17000-25000 байна. Энэ мэт манай улсын дотоодоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үнэ маш өндөр байгаа нь иргэдийн хувьд дотоодын үйлдвэрлэлээ дэмжих боломжгүй болж байгаагын шинж юм.

Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн хятад бараанаас үнэтэй байгаа ба иргэд аль болох хямдыг нь сонгож байна. Угтаа бол дотооддоо хямд үнээр борлуулах нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжих боломж билээ. Гэвч энэ нь эсрэгээрээ дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үнэ маш өндөр байдаг ба иргэд ийн үнийн өсөлттэй байгаа үед хамгийн хямдыг нь зорих болсон. Гэвч тэрхүү зорьсон хямд бараа бүтээгдэхүүн нь чанаргүй байгаагаас болж эрүүл мэндэд болоод эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Тиймээс энэхүү бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулж, үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжихийн тулд хямд байх шаардлага бий болоод байна. Түүнчлэн үйлдвэрлэгчид бие биенээ дэмжиж, санхүүгийн тусламж үзүүлэх, бүсчилсэн хөгжил, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх шаардлага манай улсын өмнө тулгамдаад байгаа.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine