​Популизм гэгч утгаа алдах нь
Монголын эдийн засгийн хямралд юу буруутай вэ гэсэн асуултанд оролцогчдын 70 гаруй хувь нь “Популист улс төрчид” хэмээн хариулсан байна. Тэгвэл тусгаар улсын эдийн засгийг сульдуулагч “популист” гэгч юу вэ? Цахим хуудаснаа олон төрлийн тайлбар тодорхойлолтууд байна. Үүнээс дараах тодорхойлолтыг авлаа.

Популизм гэдэг үг нь улс төр судлалын талаас нь авч үзвэл нийгэм  болон засаглалын хоорондын харилцааны хэлбэр. Харин улс төрийн хүчин ард түмэнд яаж таалагдах вэ? тэдний итгэл болон олон түмний дэмжлэгийг хэрхэн хүлээх вэ? гэсэн эрмэлзлэл дээр популизмыг хийгддэг хэмээн тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл эрх мэдэл, суудлын төлөө тэмцэл, баяжих гэх мэт далд санааны өмнө шударга нийгмийн сайхны төлөө гэсэн нүүр царайгаар халхавч хийдэг гэж ойлгож болно. Үүний тулд популистууд жирийн хүмүүсийн эдийн засгийн болон нийгмийн асуудал дээр дөрөөлж өөрсдийн “үлгэрийг” зохионо.

Олонхи популистууд өөрсдийгөө аль нэг орон нутгийн юм уу эсвэл нийгмийн аль нэг давхрагын  (жш нь: эмэгтэйчүүд, ажилчид гээд нэг салбар гэх мэт)  эрх ашгийг тууштай хамгаалагч гэж зарладаг байна. Гэвч зорилго нь өөрийн эрх ашиг л байдаг.

Өнөөдөр Монгол Улсад Популистууд үржиж, утгаа алдах хэмжээнд хүрлээ хэмээн зарим улс төрчид тайлбарлаж байна. Манай зарим хуулиудад ч популизмын өнгө аяс бий. Тодруулбал, хориглосон, хязгаарласан ямарваа нэг хориг саад тавих хууль, журмууд нь өөрөө популимз юм гэх тайлбарыг өгч байна. Энэ нь яван явсаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж эхлээд байгаа юм.

Энгийнээр тайлбарлавал гараанаас гарч буй хурдан морьтой улсын хөгжлийг зүйрлэж болно. Гэтэл тушаа, чөдөр болох зүйлс замд нь олон байна. Харин энэхүү тушаа чөдрийг унаж яваа хүмүүс нь өөрсдөө хийж байна хэмээн УИХ-ын гишүүн Г.Баярсайхан тайлбарлажээ.

Энэ цаг мөчид Монгол Улсад хөрөнгө оруулалт нэн шаардлагатай болоод байна. Гэвч популизмын мөн чанарын нөлөөгөөр хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, үргээх үйл явц явагдаж байна гэж ойлгогдож байгаа. Тиймээс ч популизм гэгч утгаа алдлаа, популистууд бол Монголын эдийн засгийн “хорлогчид” юм гэдэг байр суурь дээр нэгдэгчид олширсоор байна. 

Гэхдээ бид тэдгээр популистуудын үг, үйлдлийг гаднаас шүүмжилж, харж суухаас өөр юу ч хийж чадахгүй амьдарсаар байгаа харамсалтай. Энэ хугацаанд төмөр зам, уул уурхай, цэвэр агаарын гээд олон төслүүд гацаанд орж, зарцуулсан хөрөнгө нь дэмий салхинд хийсчихлээ.  
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • AN NII HULGAICH NART 2015-03-31 15:26:09
    POPULIZMIIN TORSON EZEG SANDO AMBAN ELBEGDORJ LUIVARCHIN
    178.115.130.150
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-03-31 15:17:03
    Дэндүү их дэмий яриад юу ч хийхгүй байхаар аргагүй шүү дээ хүн болгон дэндүү завтай үргэлж фейсбүүк ухаад твитертээд комент бичээд сууж байгаа цагт хөгжихгүй ээ...
    27.123.214.109
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2015-03-31 14:49:33
    СҮҮЛИЙН 25 ЖИЛ ТӨР БАРЬСАН БҮХ ХҮМҮҮСИЙГ ДАХИН СОНГОЖ БОЛОХГҮЙ.
    43.242.243.59
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-03-31 13:59:07
    AN -g uls turuus zailuulbal Mongol uls sergene, ene nam tsaashaa bgaad bval uur ulsiin haryat boloh bhaa
    103.26.195.154
    Мэдэгдсэн Хариулах
  • yadruuhan bicheechid 2015-03-31 05:24:51
    Utgaa aldah gej yu gesen ugiig medeh uu? Lavtaiya iim ued heregledeggui yum.
    122.149.226.183
    Мэдэгдсэн Хариулах
  • Ами д 2015-03-31 03:14:11
    Популизм хийх боломж олгоод байгаа та нар буруутай. Өдөржин шөнөжин дээр дооргүй худал ярина хулгай хийнэ Эх орноо худалдана . Хүн ард нь ядуу гуйлгачин.
    202.126.91.201
    Мэдэгдсэн Хариулах
  • ПОПУЛИЗМ ХИЙЖ БУЙ ЗҮЙЛ НЬ ГОЛ БИШ 2015-03-31 03:12:41
    манайд эрх мэдэл эд хөрөнгөний төлөө л популизм хийдэг
    202.72.245.194
    Мэдэгдсэн Хариулах