”Сод Монгол” компанийн давуу эрхийг хязгаарлаж өгөхийг хүслээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь онгоцны шатахууны зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад хяналт шалгалт хийж байгаа бөгөөд энэ хүрээнд тус агентлагийн дарга Т.Аюурсайхан "МИАТ" ХК, "Аэромонголиа" ХХК, "Тэнгэрийн улаач" ХХК, "Томас эйр" ХХК, "Геосан" ХХК, "Блю Скай" ХХК-иудын захирлуудтай уулзалт хийжээ.

Уулзалтын үеэр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан агаарын тээврийн компаниудын төлөөллүүдэд хандан “ Манай байгууллагаас онгоцны шатахууны зах зээлд хяналт шалгалт хийж байгаа. Энэ хугацаанд шатахуун нийлүүлэгч компаниуд үнээ бууруулж эхэлсэн байгааг та бүхэн мэдэж байгаа. Цаашдаа ч бууруулах боломжтой гэдгээ бидэнд илэрхийлсэн. Бид үндэсний авиа компаниудаа аль болох дэмжих, зах зээлийн тааламжтай нөхцөл бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Та бүхэн харин өөрийн хэрэглэгчид болох агаарын тээврийн зорчигч үйлчлүүлэгчдэдээ үнийн болон үйлчилгээний илүү таатай нөхцөлөөр үйлчлэх боломжийг бүрдүүлэн ажиллахыг хүсч байна” хэмээсэн байна.

Уулзалтанд орсон авиа компаниудын удирдлагууд агаарын тээврийн асуудалд анхаарлаа хандуулан биднийг ШӨХТГ-аас анх удаа хүлээн авч уулзаж байгаад баяртай байна. Шатахуун бол манай нийт зардлын 30-40 хувийг эзэлдэг. Онгоцны шатахууны зах зээлд шударга өрсөлдөөн бий болгох, энэ зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд давуу байдлаа ашиглан авиа компаниудад хандаж байгааг зогсоож өгөхийг хүсч байна. Шатахууны зах зээлд илүү таатай нөхцөл үүсвэл бид ч бас зорчигч тээврийн үнээ бууруулах боломжтой гэдгээ хэлсэн байна.

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөд 2013 онд нийт 58.6 мянган тн, 2014 онд 45.0 мянган тн онгоцны шатахуун импортолсон ба улсын хэрэгцээнд 2013-2014 онуудад импортолсон нийт онгоцны шатахууны 78.6%-ийг ОХУ-аас, 12.7%-ийг Белорусс, 8.4%-ийг Литва улсаас тус тус авсан байна.

"Содмонгол" групп ХХК онгоцны шатахууны 80 хувийг дангаар импортлодог бол "Мэргэван" ХХК шатахуун борлуулах, онгоцонд сумлах үйл ажиллагаа явуулдаг байна. Манай улсын хувьд агаарын хөлгийн шатахууны үнэ дэлхийн зах зээлийн үнээс харьцангуй өндөр байдаг. Өндөр үнэтэй шатахуунаас улбаалж МИАТ ХК олон тэрбумын алдагдалтай ажиллаж, "Изинес Эйр" ХХК өнгөрсөн онд үүд хаалгаа барьсан билээ.

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • дэмжиж байна 2015-03-30 12:33:34
    Энэ асуудлыг мөн чолон жил ярьж бичлээ. Яагаад шийдэж болдоггүй юм болдоо
    49.0.161.211
    Мэдэгдсэн Хариулах