Н.Төмөр: Боловсролд  хөрөнгө оруулалт хийнэ гэдэг маань ирээдүй хойчдоо хүргэж буй том буян шүү дээ
Энэ жил  орон даяар ЕБС-иуд БСШУЯ-аас хэрэгжүүлж буй бага боловсролын шинэчлсэн хөтөлбөрөөр хичээллэж байгаа  билээ. Хүүхэд бүрийг багаас нь  бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах чадвартай болоход нь зөв суурийг тавьж өгөх  зорилготой тус хөтөлбөрийн  үр дүнд эцэг, эх, олон нийтийн оролцоо нэмэгдэж байгааг багш нар хэлж байна.
 
Шинэчилсэн сургалтын хөтөлбөрөөр хүүхдийг залхаахгүй, сонирхолтой байдлаар хичээл явуулахад самбар, шохой хангалтгүй бөгөөд нэмэлт олон зүйл шаардлагатай байдаг аж. Энэ байдлыг эцэг, эхчүүд анзаарч багш нарт хичээлийн хэрэглэгдэхүүн бэлтгэхэд сайн дураараа тусладаг болжээ. Тухайлбал,  СХД-ийн “Ирээдүй II”бага сургуулийн багш нарт өчигдөр иргэд  хичээлийн хэрэглэгдэхүүн авахад нь  зориулж хандив өргөсөн байна. Тус сургуулийн багш нарын хэлж байгаагаар БЗД-ийн иргэн Батсайхан, Сансар-од, “Адаманд” компанийн  менежер Баясгалан нар бүтэн жилийн сургалтын хэрэглэгдэхүүн авах мөнгө хандивласан байна.  
 
Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн боловсролд зориулж сайн дураараа хандив өргөсөнд багш нар баяртай  байлаа. Тэд “Сайхан сэтгэлт энэ хүмүүст жилийн дараа хүүхдүүдийнхээ  сурлагын амжилт хэрхэн өссөнийг харуулна” гэдгээ хэлж байсан.
 
Энэ үеэр тус сургуулийн захирал Н.Төмөрөөс зарим зүйлийг тодрууллаа.
 
 -Танай сургуульд  сургалтын орчин нэлээд сайн  бүрджээ. Эцэг эхийн оролцоо бий юу?
-Хүүхдийн сурч боловсрох газар, багш нар хичээлээ бэлтгэхэд ажлын байр, сургалтын орчин тав тухтай байх ёстой. Энэ үүднээс хичээлийн жилийн эхнээс сургууль тодорхой зорилт дэвшүүлж ажилладаг. Багш нар маань үйлийн орчин, бүтээлийн орчин сайн бүрдүүлж чаддаг. Хүүхдүүд тухайн хичээлээр олж авсан чадвараа эцэг эхчүүддээ  харуулдаг. Эцэг эх хүүхдүүдийнхээ хийсэн бүтээлийг хараад, багшийн хичээл дээр суугаад хүүхдийнхээ ярианы  чадвар,  хичээлд оролцох идэвхийг хараад  баярладаг. Хөгжиж чадваржсан хүүхдээ харсан эцэг эх сургуулийн захиргаатай хамтарч ажиллах дуртай. Тэр сургуульд юу хэрэгтэй байна гэдгийг олж хараад өөрсдөө санал дэвшүүлдэг. Үүний үр дүнд манай сургууль техник тоног төхөөрөмж, хөгжим хэрэгсэл боломжийн хэмжээнд хангагдаж чадсан. Залуу эцэг эхчүүд хүүхдээ  маш сайн дэмжиж байгаад талархах хэрэгтэй. 350 мянган төгрөгийн үнэтэй гитар хүүхдэдээ гар татахгүй авч өгч байна. Хүүхдээ хөгжүүлэхэд ингэж их анхаарч байхад бид сайн л ажиллах ёстой. 
 
-Үзүүлэн таниулах материал бэлтгэхэд нэг багш жилдээ  хэдэн төгрөг зарцуулдаг вэ. Тооцоолж үзсэн үү?
-Үзэлгүй яахав. Доод тал нь 100 мянган төгрөг. Цаашлаад 300 түүнээс цааш мянган төгрөг зарцуулж байна.  Хүүхдийн сонирхлыг татахын тулд самбар, шохой хангалтгүй. БСШУЯ-аас хичээлийн хэрэглэгдэхүүн авахад зоруилж тодорхой хэмжээний төсөв өгдөг болсон. Энэ бол том тус шүү дээ. Өнөөдөр манай  багш нарт гурван залуу ирж  хандив өглөө. Баясгалан гэж залуу  “Адаманд” компанийг төлөөлж ирсэн болБатсайхан, Сансар-Од нар хувиасаа хандивлаж  байгаа юм байна. Боловсролд  хөрөнгө оруулалт хийнэ гэдэг маань ирээдүй хойчдоо хүргэж буй том буян шүү дээ. Олон олон ийм хүмүүс байгаасай. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bogd dunjingarab 2015-03-28 02:15:04
    Mongoloor duuren bolobsroltoi xumuus ajilgui Tetgebrin xogsncnuudeer tejeelgeed baix ym uunig bolobsrol gedeg ym uu !!!
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах