Эрх зүйн онол, практикийн асуудлаар эрдэмтэн багш нар хэлэлцлээ
Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Эрх зүй зүйн онолын тэнхимээс “Эрх зүйн процесс онол, практик” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 03-р сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулав. Хурлыг нээж ХСИС-ын Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ нээж үг хэллээ. Эрдэм шинжилгээний бага хурлыг ХСИС-ийн ЭЗНЭС-ийн Эрх зүй онолын тэнхимээс МУИС-ийн Хууль зүйн сургуультай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хуралд Удирдлагын академи, Орхон их сургуулийн эрдэмтэн багш нар болон шүүх, прокурорын байгууллагын төлөөлөл оролцон илтгэл хэлэлцүүлж хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тулгамдсан асуудлыг боловсронгуй болгох, цаашид ямар зүйлийг анхаарах талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ.

Тус хуралд Удирдлагын академийн профессор, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид, “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх”, УЕП-ын туслах, ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн дарга Ц.Мөнхбат “Шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбоотой зарим асуудлыг харьцуулан судлах нь”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Хууль зүйн ухааны доктор, профессор Д.Баярсайхан “Эрүүгийн процессын тулгамдсан асуудлууд, харьцуулсан эрх зүйн үүднээс шинжлэн дүгнэх нь зэрэг сэдвүүдээр хоёрдугаар шатанд шалгарсан 10 илтгэлийг хэлэлцүүлсэн юм.
Тус хурлаар эрх зүйн процессын онол, арга зүй, практикийн тулгамдсан асуудлыг тодорхойлох, эрх зүйн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, шинэ санаа, шинэ онол-арга зүйг нэвтрүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох талаар хууль зүйн салбарын эрдэмтэн багш, судлаачид болон практик байгууллагын ажилтнууд санал бодлоо солилцов.

Энэхүү хурал нь эрх зүйн шинэтгэлийн үйл ажиллагаа эрчимтэй явагдаж буй өнөө үед “Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай” болон бусад хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхийн өмнө уг хурлыг зохион байгуулж, эрдэмтэн судлаачдын үзэл бодол, санал шүүмжлэлийг өрнүүлж хэлэлцүүлснээрээ  чухал ач холбогдолтой боллоо. Цаашид хурлаар хэлэлцүүлсэн болон ирүүлсэн бүх илтгэлээр эмхэтгэл гаргаж, нийтийн хүртээл болгох юм байна.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.